Хөтөл Цемент шохой ТӨХК 220 саяар ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ авна

img

Төрийн гэх болгон хулгай, худал хуурмаг нүүрлэсэн баримтууд ээлж дарааллан дэлгэгдсээр байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард Засгийн газрын ээлжит хуралдаанаар  "Хөтөлийн цемент шохой” ХК-ийг хувьчилсан 2015 оны шийдвэрийг хүчингүй болгосон.

 

 

Төр өмчөө авсны дараах тус компани хэрхэн тонон дээрэмдэгдсэн талаарх баримтууд ар араасаа хөвөрсөн. Өнөөдөр ч хууль шүүхийн асуудал нь үргэлжилсээр байна. Тэгвэл Хөтөл Цемент шохой ТӨХК-иас 220 сая төгрөгөөр хуулийн зөвлөгөө авахаар тендер зарласан байна. Тус компани нь бүх л бүтэн хуулийн хэлтэстэй. Хариуцсан даргатай.  Гэтэл гаднаас хуулийн зөвлөгөө авахаар ийнхүү тендер зарласан байгаа нь анхаарал татна. Хөтөл Цемент шохой ТӨХК н хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар ийнхүү зөвлөх хайж эхэлсэн байна.  

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ