Малд явсан 13 настай хүүхэд сураггүй болжээ

img

 

Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн Хар ус нуур гэдэг газраас 05 дугаар сарын 25-ны 16:00 цагийн орчим бага насны хүүхэд малаа хариулж яваад сураггүй болжээ. Түүний унаж явсан морь нь адуундаа гүйж ирсэн байна. Энэ тухай дуудлага энэ сарын 26-ны өдрийн 00:53 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна. 

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй нь хамтран 13 настай эрэгтэй хүүхдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ