Гадаад улсад ял эдэлж байгаа МОНГОЛ иргэдээ 300 гаруй саяар ЭРГЭЖЭЭ
2023-05-26

Шилэн ажиллагааны хүрээнд Хилийн чанадад байгаа Монгол улсын иргэдэд туслах сангийн мэдээллийг нийтэд ил болголоо. Тус сан нь Улсын төсөв болон гадаад улс, олон улсын байгууллага болон гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өгсөн буцалтгүй тусламжаар хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлдэг.

 

 

Хилийн чанадад байгаа Монгол улсын иргэдэд туслах сан 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2008 онд анх байгуулагдсан байдаг. Тус сан нь байгуулагдсан цагаасаа хойш ГУРВАН тэрбум 125 сая төгрөгөөр Хилийн чанадад байгаа иргэддээ дэмжлэг үзүүлсэн байна. 

 

 

Үүнээс хамгийн их зарлагыг 2020 онд буюу цар тахлыг үеэр 733 сая төгрөгийг гадаадад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эмчилгээ тусгаарлах байранд зарцуулсан талаар мэдээлсэн байна. Мөн байгуулагдсан цагаасаа хойш буюу 2008 оноос өнөөдрийг хүртэлх 15 жилийн хугацаанд 311 сая төгрөгөөр гадаад улсад ял эдэлж байгаа иргэдээ эргэхэд зарцуулжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
hezee heniig 300 sayaar ergesniig shalga.shal hudlaa uursduu avsan daa
2023-05-26
zochin:
ergeh ni bvv hel elchingiin baraa svvder ni yzegddeggyi harj yzdeggyi sh dee.ynsend hayasan shalj gegcheer l hymyys yavdag.
2023-05-26