Үндсэн хуулийн өөрчлөлт: Ард түмэн 126-г дэмжсэн үү
2023-05-29

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг энэ долоо хоногт эхэлнэ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд тусгасан УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох санал иргэдийн дэмжлэгийг авалгүй, унасан. Тиймээс парламентад суудалтай улс төрийн намууд дахин зөвшилцөж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон бууруулсан юм. Санал нэгдсэн 126 гэх тоогоо парламентад хэлэлцэж, өнгөрсөн долоо хоногт иргэдийн шүүлтэд очсон.

 

 

УИХ-ын гишүүд тойрог тойрогтоо ажиллаж, улс төрийн намуудын санал нэгдсэн 126 гэх тоог иргэдэд танилцуулав. Үнэндээ иргэдэд УИХ-ын гишүүдийн нүүрийг дахин дахин харах сонирхол алга. Хаврын их ажилдаа орсон орон нутгийн иргэдэд УИХ-ын гишүүний уулзалт, парламентын гишүүдийн тоо хэд болох нь сонин биш. Тэдэнд улс төр сонсоод суух зав байхгүй.

 

Тиймдээ ч 126 гэх тоог танилцуулах гишүүдийн уулзалт нам гүмхэн боллоо. Очсон газар, уулзсан хүн бүрээ цахим хуудсаараа мэдээлдэг гишүүд ч таг. Хот, хөдөөгүй гишүүдийн уулзалтад тоотой хэдхэн хүн ирж, ирсэн хүмүүсийн олонх нь 126 гэх тоог дэмжихгүй байна. Сонгуулиар л бараагаа харуулдаг гишүүд иргэд, сонгогчдоо царайчлах гэж  багагүй зүдэрлээ. 

 

Маргаашнаас УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг эхэлнэ. Парламентын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлэх төслийг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүд тойрогтоо ажилласан тайлангаа тавьж, иргэдийн саналыг уламжилна. Ихэнх нь иргэд дэмжсэн хэмээн ярих биз.

 

Үнэн хэрэгтээ иргэд, ард түмэн, сонгогчид УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох саналыг дэмжсэн үү?

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-05-29
зочин:
Монгол улс дээдчүүлийн төлөө ажилладаг Америк ардчилал, зах зээлийн боолчлолоос салж, энгийн иргэдийн төлөө ажилладаг Марксизмын үзэл баримтласан социализмд ороогүй цагт ямар ч өөрчлөлт, шинэчлэл ямар ч үр дүнд хүрэхгүй гэдгийг дэлхийн зуу зуун жил, мянга, мянган жилийн түүхэн туршлага, өнөө цагийн геополитикийн бодлого яруу тодоор нотолсоор байна. Үүнийг усан тэнэг үхэр монголчууд яаж ч ойлгохов.
2023-05-29
Зочин:
90 хувь нь дэмжээгүй шүү.Оюун-Эрдэнэ намын даргаа
2023-05-29
болдоо:
Иргэд, олон нийт огт дэмжээгүй, дэмжихгүй байна. Ард түмнийхээ амьдралын чанарыг сайжруулчихаад дарга нарын тоогоо нэмэх талаар дугарах хэрэгтэй. Тэр болтол хаа хаанаа бүсээ чангалах л хэрэгтэй байна даа.
2023-05-29
ДЭМЖЭЭГҮЙ ШҮҮ
2023-05-29