Угандад ижил хүйстний харилцааг хориглож, зөрчвөл цаазын ял онооно
2023-05-30

Угандагийн Ерөнхийлөгч Йовери Мусевени "Ижил хүйстний харилцааны акт" нэртэй хуулийн төсөлд гарын үсэг зуржээ. Энэ хуульд Угандад ижил хүйстний харилцаа үүсгэсний төлөөх хариуцлагыг чангатгаж, зарим тохиолдолд цаазын ял оноохоор ч тусгасан байна. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, хуулийн анхны төсөлд ижил хүйстэнд хамаарах хүмүүсийг ч хариуцлагад татахаар тусгаж байсан бол Ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу хууль санаачилагчид энэ заалтыг хасчээ. Гэсэн ч дарамт шахалт үзүүлсэн ихэнх заалт урьдын адил үлдсэн байна. 

 

Тэр дундаа "хүндрүүлэх нөхцөлтэй ижил хүйстний харилцаа" нэртэй зүйл анги нэмэгджээ. Үүнд ижил хүйстний харилцаагаар дамжуулан ХДХВ/ДОХ өвчин тараасан, насанд хүрээгүй хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй ижил хүйстний харилцаанд орсон нөхцөлд хүндрүүлэх нөхцөл гэж үзэн, цазаар авах хүртэлх ял оноох юм байна. 

 

Түүнчлэн , ижил хүйстний бэлгийн харилцаанд орсон хүнийг насаар нь хорьж, ижил хүйстний харилцааг сурталчилсан бол 20 жилийн ял, ижил хүйстний бэлгийн харилцаанд орохоор халдсан бол 10 жилийн ял оноохоор болжээ. Мөн шинэ хуулиар ижил хүйстний бүхий л төрлийн харилцаа, тэр дундаа ижил хүйстний гэрлэлтийг хориглосон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ЁСТОЙ ЗӨВ, МАНАЙХ ХУУЛЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
2023-05-30