Д.Амарбаясгалан: Парламентын гишүүд бурханы тоо, бэлгэдэл ярьдаг
2023-05-31

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. Үндсэн хуульд УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, 78-ыг можаритор, 48-ыг пропорциональ системээр сонгох саналыг тусгахаар хэлэлцэж байна.

 

 

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газар гишүүдийн тоог 152 болгох төсөл оруулсан. Хэлэлцүүлгийн явцад 126 болж өөрчлөгдөж, 78х48 болж байна. Энэ бол Засгийн газраас тавьсан саналаас тэс өөр. Тоог бүрэн ойлгохгүй байгаа. Манай парламентын гишүүд бурханы тоо, бэлгэдэл ярьдаг" гэсэн байр суурийг илэрхийллээ. 

 

Тэрбээр "Бидний анх өргөн барьсан гишүүдийн тоог 152 болгох, 60х40, 50х50 гэсэн харьцаа шинжлэх ухааны үндэстэй, эрх мэдлийн тэнцвэртэй байдал, ард иргэдийг төлөөлөх чадамж, можаритор болон пропорциональ тогтолцоо харилцан бие биедээ хяналт тавьж чаддаг байх чадамж зэргийг харгалзан үзсэн.

 

Өөрчлөлтийн үр дүнд хамгийн түрүүнд чанар яригдах ёстой. Засгийн газар 60х40 гэсэн харьцаанд буулт хийсэн. Үүнээс доош орвол учир утгагүй өөрчлөлт болно. Шинэчлэлийн үр нөлөө мэдрэгдэхгүй.

 

ЕБС-ийн хүүхдийн ширээ, сандал нь хүрэлцэхгүй, нэг ширээнд гурвуулаа суудаг. Гэтэл парламентын гишүүд хээ угалзаар дүүрсэн үнэтэй ширээнд суудаг. Энэ ялгаа зааг ард түмэн, төр хоёрыг зааглаад байна. Парламентын гишүүдийн тоог нэмж, тогтолцоог өөрчилсний үр дүнд ард түмэн, төр хоёрын түвшин ойртоно.

 

Байнгын хорооны хуралдаанд зургаан гишүүн сууж, шийдвэр гаргаж байгаа нь аливаа эрх ашигт үйлчлэх магадлал их байна" гэдгийг хэлэв.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нүгэлтнүүд яаж бурхан ярихав дээ. УИХ чинь бузар буулайн үүр идээ бээр болсон шүүдээ.
2023-06-02