Засгийн газрын “Шувуу” ажиллагаа тасралтгүй явагдаж байна. Энэ ажиллагааны хүрээнд авлига, албан тушаалын хэргээс гадна бусад эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан хүмүүсийг авчирч буй. Уг ажиллагааны хүрээнд одоогоор 20 гаруй хүнийг авчирч, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Энэ долоо хоногт БНСУ-аас тодорхой тооны хүнийг авчрахаар тус улсын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгааг Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ.
Мөн тэрбээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Тавантолгой Төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нарыг эх оронд нь авчрах чиглэлээр холбогдох улсуудын хууль сахиулах байгууллагуудтай тасралтгүй ажиллаж байгааг хэлж байна.
"Шувуу" ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ лхагва гаригт өгөх аж.
Б.Хэрлэн
Уншиж байна |