Гишүүд гамшгийн дадлага сургуулилтад оролцсонгүй
2023-06-08

Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд хойрго хандаж, үл тоов. 

 

 

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог 3 удаа дамжуулах үед иргэн та өөрт ойр байгаа аюулгүйн цугларах талбайд гарч, дадлага сургуульд оролцох ёстой байв. Гэвч гишүүд чуулганы танхимд, Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, орон даяар явагдсан үйл ажиллагаанд оролцсонгүй. 

 

Дуут дохио дуугарахад Төрийн ордонд үйл ажиллагаа явуулдаг байгууллагын албан хаагчид Сүхбаатарын талбайн зүүд хойд талд цугларч, холбогдох байгууллагын мэдээлэл заавартай танилцах ёстой байсан юм. 

Shuud.mn
Сонин хачин
Гаа:
Хулгай ч нарт сайн зүйл байна уу?
2023-06-08