Засгийн газар Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хэлэлцэж байна

img

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 

 

 

- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар,

- Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

- “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

- “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

- “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох хүрээнд хэрэгжүүлсэн бэлтгэл арга хэмжээний талаар зэрэг 30 гаруй асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ