"Танхимын болон танхимын бус сургалтыг АХЛАХ ангид туршина"

img

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. 

 

 

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гурван ээлжээр хичээллэх сургуулиудын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ. 2022-2023 оны хичээлийн жилд ЕБ-ын 859 сургуульд 746 мянган суралцагч суралцаж байна. Үүнээс улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэж байгаа 6 сургуульд 1451 суралцагч байна. 18 сургуулийн барилга баригдаж байгаа бөгөөд эдгээр нь сургуулийн сурагчид түрээсийн байранд суралцдаг.  2023-2024 оны хичээлийн жилд нийслэлд өндөр ачаалалтай 47 сургуулийн 33 мянган суралцагч, 17 аймгийн 34 сургууль дээр 4349 сурагч гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн. 

 

Иймээс бодлогын зургаан шийдэл авч хэрэгжүүлэхээр боллоо.

 

  1.  Ачаалал ихтэй сургууль дээр өргөтгөл, барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх

  2. Бусад байгууллагуудын эзэмшилд байгаа барилгуудыг түрээслэх замаар богино хугацаанд суудлыг тоог нэмэгдүүлэх. Хөгжлийн банк, АТГ-ын барьцаанд хураагдсан барилгуудыг худалдан авч сургуулийн зориулалттай болгоно. 

  3. Хамран сурах тойргийг шинэчлэнэ. Цаашид нэг ангид 45-аас дээш хүүхэд сургахгүй байх зохицуулалтыг хийнэ. 

  4. Их дээд сургуулиуд 40 орчим болж буурсан. Үүнээс олон байр суларч байгаа учраас их дээд сургуулиудын харъяа ахлах сургуулиудыг зохион байгуулалтыг хийнэ 

  5. Заавал бүх хүүхэд танхимаар суралцах шаардлагагүйг гэдгийг ковидын үеийн үр дүнгээс харж болно. Иймээс цаашид танхимын болон танхимын бус сургалтыг ачаалал өндөртэй ахлах ангийн хүүхдүүд дээр туршина.

 

Мөн 1-2 дугаар ангийн 44 дээш хүүхэдтэй ангид туслах багш ажиллуулахаар төлөвлөж байна. Нийслэлийн ЕБС-д 20 мянган хүүхэд нэмэгдэж орохтой холбогдуулан 424 багшийг нэмж ажиллуулах зохицуулалтыг хийнэ. 400 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтыг шийдэж чадвал улсын хэмжээнд гурван ээлжээр суралцах асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой" гэлээ

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Charlotte Walker:
I finally got to my withdrawal successfully, she's legit, reliable and experienced. I invested $1000 to earn $13,800... Easier than I thought. Mrs Clara Roberts you're the best trader I can recommend for anyone who wants to invest and trade with a genuine trader. I truly recommend her to trade for each and every one who has a plan to invest in their self and future to earn good profit.... If you are interested, reach her and you will testify. You can reach her Via WhatsApp: +1669) 221-3931 Email: Clararobertt869@gmail.com Facebook: https://www.facebook.com/profile.php?id=100092629774196&mibextid=ZbWKwL
2023-06-22