Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
2023-09-28

Энэ сарын 25-нд  долоон настай хүү 17:00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын II баг Бөмбөгтэй хөшөөний ойролцоох гэрээсээ  гараад сураггүй алга болсон тухай  дуудлага Цагдаагийн газар иржээ. 

 

Дуудлага мэдээллийн дагуу долоон настай “С” хүүг эрэн сурвалжлаж байсан ба өнөөдөр нас барсан байдалтай олжээ.

 

 

Яг одоогоор Дорнод аймгийн цагдаагийн газар хэргийн газрын үзлэг, хойшлуулшгүй ажиллагааг хийж байна.

Shuud.mn
Сонин хачин