Явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна Аюултай ачааг тээвэрлэхдээ мэргэжлийн байцаагчийн дүгнэлт, зөвшөөрлийг авах ёстой Төрийн ордны албан хаагчдад үйлчилж байсан нийтийн тээврийн автобусыг зогсоохоор болжээ Көүч, Багш Жаргаа: Хүн сэтгэл зүй, далд ухамсрынхаа хүч, нөөц бололцоог ашиглаад, биеэ эдгээж болно Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ Барилгын гадна фасадын чанар, стандартыг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлнэ ХААН Банк ХАА-н салбарын кластерийн сүлжээнд оролцогч талуудтай санамж бичиг байгууллаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа
А.Ганхуяг, Б.Түмэнжаргал, Ж.Эрдэнэбат нарыг цагдан хорьж, Ш.Баярсүхэд хилийн хориг тавилаа
2023-10-04

 

Нийслэлийн прокурорын газраас “...Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлөн, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй...” гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан А.Ганхуяг, Б.Түмэнжаргал, Ж.Эрдэнэбат нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах, яллагдагч Ш.Баярсүхэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

 

Тус шүүх 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэж, прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэн А.Ганхуяг, Б.Түмэнжаргал, Ж.Эрдэнэбат нарт 1 сарын хугацаагаар цагдан хорих, яллагдагч Ш.Баярсүхэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Д.Сувд-Эрдэнэ

Shuud.mn
Сонин хачин