Хүүхэд байрны гаднаас машин хулгайлан зугтжээ

img

 

Цагдаагийн байгууллагад 10 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гаднаас “Автомашин алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

 

Иргэн “Г”-н эзэмшлийн Тоёота маркийн автомашиныг насанд хүрээгүй “Б” гэгч нь хулгайлан зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоосон байна. 

 

Иймд эцэг эх, асран хамгаалагч, тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн насанд хүрээгүй хүүхдэд болон бусдад жолоо шилжүүлэхгүй байх, тээврийн хэрэгслийг камерын хяналттай баталгаатай авто зогсоол, гараашид байрлуулах зэргээр урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ