
БНХАУ-д эмэгтэйчүүдийг хууран мэхлэж аваачин биеийг нь үнэлүүлсэн хэрэгт сэжигтнээр татагдсан Г.Батдэлгэр нарын таван хүнд холбогдох хэргийг өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэхээр товлосон нэгшүүгдэгчийн эрүүл мэндийн байдлын улмаас шүүх хурлыг хойшлуулах ирэх хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл хойшлуулав.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулж, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг нь байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн, 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар хүнийг хил давуулан худалдаалсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ. Хэрэв тэдний гэм буруутай нь тогтоогдвол 2-15 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ