Уул уурхайн салбарын байгаль орчны ололт амжилт ба алсын хараа зөвлөгөөн болж байна
2023-11-24

Улсын, бүс нутгийн хэмжээний уул уурхайн салбарын байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шинжлэх ухааны ололт амжилтыг бодит амьдралд нэвтрүүлэх, шинэ технологи нутагшуулах зэрэгт чухал хувь нэмрээ оруулсан бодит жишээг хуваалцахаар БОАЖЯ, “Оюу толгой” ХХК хамтран энэ удаагийн уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм.

 

 

Зөвлөгөөнөөр сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас уул уурхай салбарт байгаль орчны талаар баримталсан болон цаашид баримтлах бодлого, хууль тогтоомжийн хөгжил, уул уурхайн салбарын байгаль орчны нөлөөг буруулах, нөхөн сэргээхээр ажиллаж буй эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагаа зэрэг сэдвийг хэлэлцэнэ.

 

 

Зөвлөгөөний үр дүнд:

  • Өнгөрсөн 20 жилийн хугацаанд уул уурхайн байгаль орчны нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах чиглэлээр туулсан замнал, сургамж, ололт амжилтаа дүгнэн хэлэлцэх,

  • Уул уурхайн байгаль орчны хууль тогтоомжид тулгарч буй бэрхшээл, боломжуудын талаар уул уурхайн компаниуд холбогдох төрийн байгууллагуудтай санал бодлоо хуваалцах,

  • Байгаль орчин, нийгэм, засаглалын хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн компаниуд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн сорилтуудыг хамтдаа хэлэлцэж, илүү сайн үр дүнд хүрэх хүчин чармайлтаа нэгтгэх,

  • Уул уурхайн компанийн байгаль орчны талаар баримтлах стратегийн зорилт, тэмүүллийн талаар “Оюу толгой” ХХК-ийн шинэчилсэн стратегийн жишээн дээр ярилцаж, оролцогч талуудын санал, зөвлөмжийг сонсох юм.

Shuud.mn
Сонин хачин
larbi:
Мэдээлэл: Larbi-finance@hotmail.com 72 цагийн дотор 2 хувийн хүүтэй зээлээ хураамжгүйгээр авах боломжийг олгосон Хувийн хэвшил хоорондын зээлийн институт (IPP)-д баярлалаа. урьдчилгаа. Энэ форумд оролцож буй бүх хүмүүс үүнээс ашиг хүртэх болно гэдэгт би үнэхээр найдаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тэдний вэб сайтад зочилно уу эсвэл шууд имэйлээр холбогдоно уу. https://www.larbi-finance.com/ https://sites.google.com/view/larbifinance/accueil Larbi-finance@hotmail.com Чамд амжилт хүсье
2023-11-30
S AWI80955877
2023-11-24