2023 оны хамгийн үнэтэй 10 зочид буудал
2023-12-06

Дэлхийн хамгийн үнэтэй бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргадаг wealthygorilla.com 2023 оны хамгийн өндөр өртөгтэй ТОП-10 зочид буудлыг нэрлэжээ. Энэ жагсаалтыг гаргахдаа жуулчид хамгийн ихээр ашигладаг аяллын сайтууд болон тухайн буудлуудын албан ёсны сайтаас авсан мэдээлэл дээр үндэслэн гаргасан байна.

 

10. БУРЖ ЭЛЬ АРАБ (ДУБАЙ, АНЭУ)

Дэлхийд алдартай энэө зочид буудлыг хөлөг онгоцны дарвуул хэлбэрээр бүтээсэн бөгөөд АНЭУ-д байгуулсан хиймэл арал дээр байдаг юм.

 

Энэ буудлын "Хааны люкс" нэртэй хоёр давхар, нийт 780 кв.м талбай бүхий өрөөнд нэг өдөр хоноглоход 28 000 доллар буюу монгол мөнгөөр 97,8 сая төгрөгийн үнэтэй. Өрөөний интерьер дизайнд алт ашигласны дээр энэ өрөөнд хооллох тусгай талбай, SPA салон, тусгай лаунж байхын дээр 24 цагаар үйлчилгээ үзүүлдэг аж. 

 

9. THE PLAZA зочид буудал  (НЬЮ-ЙОРК, АНУ)

Шинэ жилийн баярын үеэр дэлхийн өнцөг булан бүрийн үзэгчид үзэх дуртай кинонуудын нэг болсон "Гэртээ ганцаараа" кинон дээр гардаг The Plaza зочид буудал дэлхийн хамгийн үнэтэй 10 буудлын нэгд багтжээ. 

 

"Хааны люкс" өрөөнд нэг хоноход 40 000 ам.доллар буюу монгол мөнгөөр 139,8 сая төгрөг шаардлагатай. Энэ өрөөнд буудалласан зочид гагцхүү тэдэнд зориулсан цахилгаан шатаар явдаг аж. 

 

Өрөө гурван унтлагын өрөө, гурван угаалгын өрөө, зочны өрөө, тусгай гал тогоо, фитнес танхимтай. Мөн энэ өрөөнд буудалласан зочдод тусгай үйлчилгээг 24 цагаар үзүүлдэг аж. 

 

8. HILLTOP VILLA (О. ЛАУКАЛА, ФИЖИ)

Фижи арал дээр бэчинтэй хүмүүст зориулсан тусгай цогцолбор бий. Энэ цогцолбор 1,6 га газрыг эзлэн орших бөгөөд энэ талбай дээр гурван вилла байрладаг юм. 

 

"Делана" виллад нэг хоноход 45 000 ам.доллар буюу монгол мөнгөөр тооцвол 157,3 сая төгрөг шаардлагатай. Энд унтлагын өрөө, номын сан, кочны өрөө, жижиг хүрхрээ бүхий том усан сан, усан массажтай ванн байдаг. 

 

7. СONRAD MALDIVES RANGALI ISLAND (О. РАНГАЛИ, МАЛЬДИВ)

Дэлхийн хамгийн гайхалтай зочид буудлын нэг энэ буудал Мальдивт байдаг. 

 

Энэ зочид буудлын люкс өрөөнд хоноход 50 мянган доллар. Үүнийг монгол мөнгөнд хөрвүүлвэл 174,8 сая төгрөг болно. Энэ буудал хоёр давхар бөгөөд нэг давхар нь усан дор, Энэтхэгийн далайн түвшнээс 4,8 метр доор байрладаг. 

 

Зочдод хувийн ахлах тогооч үйлчилж, бар, бэлтгэлийн танхим, усан сан, зочны танхимаар үйлчлүүлэх боломжтой. Энд хамгийн багадаа 4 хоногоор өрөө түрээслэх ёстой бөгөөд ингэснээр энэ буудалд хоноглох төлбөр 200 мянган доллар болж нэмэгдэнэ.

 

6. GRAND HYATT CANNES HOTEL MARTINEZ (КАНН, ФРАНЦ)

Францын Номин эрэг дээрх Каннд дэлхийд алдартай Мартинз зочил буудал бий. Энэ буудлын бүтэн нэр нь Grand Hyatt Cannes Hotel Martinez юм. 

 

Таван одтой энэ буудлын пентхаус дахь люкс өрөөнд нэг хоноход 53 000 доллар буюу монгол мөнгөөр 185,2 сая төгрөгийн үнэтэй. Ийм өндөр үнэ төлсөн зочин зочид буудлын хамгийн дээд давхарт, асар том террас, тэнгис рүү харсан цонхтой, дөрвөн унтлагын өрөөтэй дээд зэргийн тохилог өрөөний үйлчилгээ авна. Энэ өрөөний хананд Пикассо, Матиссын зургууд эх хувиараа өлгөөтэй бий. 

 

5. FOUR SEASONS HOTEL NEW YORK (НЬЮ-ЙОРК, АНУ)

Дэлхийн хамгийн үнэтэй зочид буудлын жагсаалтад АНУ-ын Нью-Йорк хотод байрлах хэд хэдэн зочид буудал багтсны нэг нь "Дөрвөн улирал" зочид буудал. 

 

Тухайн үедээ тохижилтод нь 50 сая доллар зарцуулж байсан, өндөр барилгын хамгийн дээд давхар болох 52 давхарт байрлах, 400 кв.м талбайтай Ty Warner penthous люкс өрөөнд нэг хоноход 60 мянган доллар буюу монгол мөнгөөр 209,7 сая төгрөгийн үнэтэй. 

 

Энэ өрөөнөөс хотыг бүхэлд нь харж болно. Люкс өрөөнд унтлагийн өрөө ганцхан байдаг ч хувийн SPA төв, уулын болроор өнгөлсөн ванны өрөө, хувийн цахилгаан шат байхын дээр энэ өрөөнд буудалласан зочдод Роллс Ройсоор тусгай жолооч үйлчилгээ үзүүлдэг.

 

4. THE MARK HOTEL (НЬЮ-ЙОРК, АНУ)

 


Дэлхийн хамгийн үнэтэй зочид буудлуудын тоонд багтсан Нью-Йоркийн өөр нэг буудал нь таван одтой The Mark Hotel зочид буудал юм. Энэ зочид буудал үнэтэй орон сууцнууд байрладаг хорооллын түүхэн барилгад байрладаг аж. 

 

Энэ зочид буудлын Гранд Пентхаус люкс өрөөнд нэг хоноход  75 000 доллар буюу монгол мөнгөөр тооцвол 262,2 сая төгрөгийн үнэтэй. АНУ-даа хамгийн том пентхауст тооцогддог энэ өрөөний нийт талбай нь 930 кв.м. 

 

Энэ өрөө хоёр давхартай, таван унтлагын өрөө, зургаан угаалгын өрөө, дөрвөн ил зуух, хоёр бар, эмэгтэйчүүдийн өрөө, том зочны өрөөтэй. Түүнчлэн Төв цэцэрлэгт хүрээлэн рүү харсан асар том террастай.

 

3. РRESIDENT WILSON (ЖЕНЕВ, ШВЕЙЦАР)

Бүхэл бүтэн найман давхрыг бүхэлд нь эзлэсэн өрөө бүхий зочид буудал Швейцарт бий. Асар өндөр үнэтэй энэ өрөө 2023 оны хамгийн үнэтэй зочид буудлуудын тоонд President Wilson зочид буудлыг багтаажээ. 

 

Энэ өрөөнд нэг хоноход 80 000 ам.доллар буюу монгол мөнгөөр тооцвол 279,6 сая төгрөгийн үнэтэй. Цонхоор нь Женевийн нуур, Монблан харагдах энэ пентхауст 12 унтлагын өрөө, 12 угаалгын өрөө, нуур руу харсан цонхтой жакузи бий. 

 

Пентхаусыг 1930 оны бильярдын ширээ, төгөлдөр хуур зэрэг эртний тавилгуудаар тоногложээ. Гэхдээ мэдээж орчин үеийн технологиуд ч бий. Түүнчлэн энэ пентхаусын зочдод хувийн ахлах тогооч, үйлчлэгч 24 цагийн туршид үйлчилгээ үзүүлдэг байна.

 

2. ТНЕ PALMS (ЛАС-ВЕГАС, АНУ)

Лас-Вегас хот зугаа цэнгэл, казиногийн хот гэдгээрээ алдартай. Тиймдээ ч энэ хотод хамгийн үнэтэй, тансаг зочид буудал олон бий. Тэдгээрийн нэг болох Тhe Palms зочид буудал 2023 оны хамгийн үнэтэй 10 зочид буудлын тоонд багтжээ. 

 

Энэ зочид буудал-казиногийн цамхагт байх Empathy Suite өрөөнд нэг хоноход 100 000 доллар буюу 346,9 сая төгрөгийн үнэтэй. Цамхагийн хоёр давхрыг эзлэн орших энэ өрөөнд хоёр унтлагын өрөө, массажны салон, Лас-Вегасыгн тольдох жакузи, давсан өрөө бий. Мөн энэ өрөөг урлагийн бүтээлүүдээр чимэглэсэн байх бөгөөд Дэмиан Херстийн зургаан зураг эх хувиараа өлгөөтэй байдаг аж. 

 

1. LOVER’S DEEP (СЕНТ-ЛЮСИ)

Дэлхийн хамгийн үнэтэй зочид буудлуудын жагсаалтын нэгдүгээрт шумбагч зочид буудал болох LOVER’S DEEP бичигджээ. 

 

Энэ зочид буудал нэг л хүнд зориулагдсан, Сент-Люсид байрлах шумбагч онгоцон дээр тусгайлан зассан буудал бөгөөд зочдынхоо захиалгаар усан доогуур аялдаг аж. Шумбагч буудалд нэг хоноход 150 мянган доллар буюу монгол мөнгөөр 524,4 сая төгрөгийн үнэтэй. 

 

Асар өндөр төлж, таван одтой, усан доорх зочид буудалд буусан зочдод хувийн ахмад, ахлах тогооч, үйлчлэгч 24 цагийн үйлчилгээ үзүүлдэг гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-06