Zagreb Open-2024: МУГТ Э.Бэхбаяр алтан медаль хүртлээ

Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга МУГТ Э.Бэхбаяр "Zagreb Open 2024" тэмцээнээс алтан медаль хүртлээ.
Тэрбээр өчигдөр Пуэрто Рико улсын тамирчин Жозеф Силваг 11:4 оноогоор, Азербайжаны Алиаббас Рзазадэг 5:0 оноогоор хожиж байх үедээ цэвэр дарж финалд шалгарсан.
Тэгвэл дөнгөж саяхан алтан медалийн төлөө Украйны Андрей Жэлепийг 9:2 оноогоор буулган авсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ