"Төрийн албан хаагчдыг тансаг буудалд байрлуулж, ресторанд хооллож, тор дүүрэн бэлэг өгч байна"
2024-05-16

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар 69 хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн батлахаар төлөвлөжээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ. 

 

 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: УИХ-ын гишүүн бол ард түмний дуу хоолой байх ёстой. Ард иргэдийнхээ үгийг дамжуулъя.

 

-Ховд аймгийн Зэрэг сумын иргэн Д. Амирлан "Ховдын хөшөөтийн уурхайн хувьцааг орон нутгийн иргэдэд тодорхой хувийг эзэмшүүлэх замаар орон нутгаа хөгжүүлэх шаардлагатай",

 

-Дуут сумын малчин Ш.Батсуурь "Сүүлийн гурав дөрвөн сар сумын бүх төрийн албан хаагчийг аймаг, хот руу семинар зөвлөгөөнд авч явлаа. Онгоцонд сууж, тансаг буудалд байрлаж, үнэтэй ресторанд хооллож, тор дүүрэн бэлэг авснаа ярьж байна. Нэг намд санал өгөх тухайгаа ярьж байна. Ард нь төрийн алба хэцүүдэж байна" гэж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин