Он гарснаас хойш 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа авсан бусаар эхэлсэн. Хаврын отгон чуулганы хуралдаанд идэвх, санаачлагтай оролцохыг УИХ-ын даргын зүгээс дахин дахин сануулсаар байна.
Өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын даргын зүгээс чуулганы хуралдаанд ирэхгүй байгаа гишүүдийг онцлон нэр дурдаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Балжиннямын Баярсайхан чуулганы хуралдаанд оролцохоор танхимд орж ирэхэд УИХ-ын даргын зүгээс "Балжиннямын Баярсайхан гишүүн та САЙН БАЙНА УУ? Сүүлийн хэдэн чуулган биш. Сүүлийн хэдэн сарын хуралд суугаагүй учраас ийнхүү мэнд мэдэж байна" хэмээн тодотгов.
УИХ-ын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллаж ёстой. Гэвч сонгуулийн жил эхэлснээс зарим гишүүд ийнхүү төрийн эрх барих дээд байгууллагыг үл тоосоор байна. Тэдний нэг нь Б.Баярсайхан гэдгийг УИХ-ын дарга тодотголоо.