НАУРЫЗЫН БАЯРТ Б.ОРХОНБАЯР АРСЛАН ТҮРҮҮЛЛЭЭ

img

Казах түмний Нарны баяр буюу Наурызын баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, АПУ ХК, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-034 анги, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэв. 

Дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШЕГ 439-р анги, "Бес Богда" давжээний бөх, улсын заан Б.Серик нар шалгарлаа. 

Наймд улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын харцага Т.Сайханжаргал, улсын өсөх идэр начин Н.Мустафа, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар үлдэв. 

Тус барилдааны түрүү бөх Prius30 маркийн автомашин гардсан бол үзүүр бөх 4 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардсан юм. 

Маргааш буюу гуравдугаар сарын 23-ны Ням гарагт 11:00 цагаас Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаантай. 

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Keyshia cole:
Луйварчдаас миний дижитал валютыг сэргээхэд амжилттай тусалсан Data Forensics Cyber Services-тэй эерэг туршлагаа хуваалцаж байгаадаа баяртай байна. Хэрэв та криптовалютын луйврын хохирогч бол би Data Forensics Recovery Cyber Services-д хандахыг зөвлөж байна. Тэдний ур чадвар, тусламж нь алдагдсан хөрөнгөө сэргээхэд үнэлж баршгүй ач холбогдолтой. Эдгээр луйврын талаар мэдээлэл түгээж, өртсөн хүмүүсийг дэмжицгээе. Өгөгдлийн криминалистик сэргээх кибер үйлчилгээнд онцгой ажил хийсэнд нь талархаж байна!" Та тэдэнтэй дамжуулан холбогдох боломжтой. Имэйл: DataForensicscyberservices@protonmail.com WhatsApp:+1(315)612-1269 Вэбсайт: https://www.data-forensics.de/ Энэ мэдээллийг хуваалцаарай, луйварчдыг таслан зогсооё. Ингэж явахад чинь бурхан ивээг.
2025-04-26

зочин:
Орхонмаа сайн байгаа юм байна оо
2025-03-28