Г.ОЧИРБАТ: ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХАЛАМЖИЙН ЯАМ БОЛСОН

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Энэхүү тайлантай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

Г.ОЧИРБАТ  УИХ-ЫН ГИШҮҮН

-Монголбанк бодлогын хүүгээ 2 хувиар нэмснээр хамгийн хүнд хэцүүг нь ард иргэд үүрч байна. Апликейшний зээлийн хүү нэмэгдлээ. “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд 2 их наяд, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 700 тэрбум, “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд 700 тэрбум төгрөг зарцуулсан. Үр дүн нь хаана байна вэ? Ард иргэд дээр ачаалал үүсгэчихсэн явж байна. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өслөө. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам халамжийн яам болсон. Бодлого хэрэгжиж байх ёстой байтал бодлогын үр дүн байдаггүй, төгрөг л сулраад байдаг. Аудитын байгууллагаас гаргасан зөвлөмж хэрэгждэг үү.

Ж.ЭНХБАЯР ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД

-Хөдөөгийн хөгжил нь Монгол Улсын гол бодлого байх ёстой. Хөдөөд хүн ажиллаж амьдрах бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж байж сорилт болоод байгаа төвлөрлийг сааруулна, хүнсний хангамжийг нэмэгдүүлнэ, нүүдлийн соёл иргэншлээ хадгална.

Та бүхэн худалдан авч байгаа хүнсний бүтцээ хараарай. Хүнсний барааны 16 нэр төрөл хангамж 2021 онд 54 хувьтай байсан бол 2023 оны эцсээр 74.5 хувьд хүрсэн.  Маш том амжилт. Монголчууд тарьдаг, ургуулдаг, үйлдвэрлэдэг, улмаар хүнс экспортолдог болсон. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспорт 1 тэрбум ам.доллар хүрэх гэж байна. Махны экспорт ажилттай явж байна, жилдээ 80-90 мянган тонн буюу 300 гаас дээш сая ам.долларын мах экспортолдог болсон.  Хамгийн үнэтэй махны зах зээл Араб, Орхи Дорнод, Төв ази, хоёр хөрш, Зүүн өмнөд Азид амжилттай мах экспортолж байна. Гадаад худалдааны зах зээл тэлж байна

Ингэснээр дотоодод ажлын байр бий болно, өрсөлдөх чадвар сайжирна. Ноолуураасаа жилд 400 сая ам.доллар олдог байсан бол 1 тэрбум ам.доллар олдог орлогын эх үүсвэр бий болгохоор ажиллаж байна.

Мах 100 хувь экспортод гарч байна. Сар шинийн өмнө үнийг хөөрөгдөх илрэл гарсан тул Засгийн газраас богино хугацаанд техникийн зохицуулалт хийгээд одоо экспорт хэвийн үргэлжилж байна.

Газар тариалангийн эрчимжүүлэлтийн үр дүнд 270 мянган тонн тэжээлийн бааз бэлдлээ. Хэзээ байтлаа дөрөвдүгээр сард сард мах бэлтгэл явагдаж байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Faith Kim:
SPEAK WITH A LICENSED CYPTO RECOVERY HACKER EXPERT, ALPHAI KEY I've read a lot of reviews about recovery hackers online and have fallen victim to them twice, but Alpha Key has been amazing and has left me speechless for a while. All I can say is that I'm really grateful that they saved me from some coin base brokers who had forced me to invest over $98.779 in bitcoin. To put it briefly, Alpha Key has shown me that there are still genuine recovery hackers out there, so you should all get in touch with Alpha Key Recovery right away. Email:service@alphakeyrecovery.com Email: Alphakey@consltant.com WhatsApp: +15714122170 Telegram: Alphakeyhacker Signal: +18622823879 Website :www.alphakeyrecovery.com
2025-04-08
Praise vinny:
SPEAK WITH A LICENSED ALPHA KEY BTC/USDT RECOVERY HACKER As of right now, ALPHA KEY RECOVERY is the only authorized and genuine recovery hacker that I will recommend to anyone in the world for a very good reason. I can't express how grateful I am to them for helping me overcome my depression; they are truly a blessing in disguise. If you have any data recovery concerns, you should contact ALPHA KEY RECOVERY. email: Alphakey@consltant.com WhatsApp: +15714122170 Telegram: Alphakeyhacker Signal: +18622823879 Website :www.alphakeyrecovery.com website: https://dev-alpha-key.pantheonsite.io/
2025-04-05