Д.Загджавын оронд С.Магнайсүрэн Ерөнхий аудитор болно

Манайд аль ч засгийн үед сэлгэн томилогддог дархлагдсан хэдэн хүн бий. Тэдний нэг нь С.Магнайсүрэн. Энэ долоо хоногт Улсын Ерөнхий аудиторыг томилно. Ерөнхий аудитор гэдэг бол хяналтын маш том механизм бөгөөд эрх мэдэл. Энэ албан тушаалд хэнийг томилох нь УИХ-ын даргын бүрэн эрхийн асуудал байдаг. Д.Загджав Ерөнхий аудиторыг үүргийг түр орлон гүйцэтгэж байгаад жилийн өмнө жинхлэгдсэн. Өмнөх ерөнхий аудитор Д.Занданбат УИХ-ын сонгуульд нэр дэвших шалтгаанаар ажлаа өгсөн байдаг. Одоо Ерөнхий аудиторын зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй учир УИХ-ын дарга Д.Амарбаясгалан С.Магнайсүрэнг уг албан тушаалд томилж Д.Загджавыг чөлөөлөхөөр нэг мөр шийджээ.
С.Магнайсүрэн Говь-Алтайн хүн, Д.Амарбаясгалантай нэг нутаг. ТНБД-ын алба сэлгэхэд нь ч Д.Амарбаясгалан ихээхэн дэмжлэг үзүүлж ирсэн гэгддэг.
Ирэх Лхагва гарагийн төсвийн байнгын хорооны сонсголоор Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол, ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хаалттай хэлэлцэнэ.
С.Магнайсүрэнгийн томилгоо тун ярвигтай бөгөөд маргаан дагуулж буй...
Шалтгаан нь,
Дээр өгүүлсэнчлэн С.Магнайсүрэн сүүлийн арав гаруй жилийн турш яамдын ТНБД-ыг сэлгэн хийж ирсэн нэгэн. Хамгийн сүүлд АҮЭБ-ийн яамны ТНБД-аар ажиллаж байгаад сайд нь солигдсон учраас өнгөрсөн есдүгээр сард чөлөөлөгдсөн байдаг. ТНБД гэдэг манайд мэргэжил шаардахгүй нэг ёсондоо улстөрийн албан тушаалтан. Тиймдээ ч хаа очсон газраа улстөрийн томилгоо хийхийг шаарддаг улстөрийн ''утсан хүүхэлдэй''
Хөгжлийн банкны хэрэгт С.Магнайсүрэн холбогдсон ч шүүхээр цагаадсан. Гэхдээ оны өмнө Улсын дээд шүүхээс цагаатгасан шийдвэрийг нь хүчингүй болгосон. Одоо хэргийг ахин шалгана гэсэн үг. Товчхондоо Хөгжлийн банкны хэргээр ял сонссон хүн Ерөнхий аудитор хийж болох уу гэдэг асуудал тавигдана.
Аудит сайн ажиллавал төрийн бүх булхай луйвар илчлэгдэх нь үнэн. Харин Д.Амарбаясгалангийн нутгийн ах С.Магнайсүрэн Ерөнхий аудитор болбол шударга ёс горьдох шаардлагагүй гэж үзэх нь бий...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ