ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫН ТАЛААР ХЭН, ЮУ ХЭЛЭВ?

img

 

Хурдтай хөгжлийн төлөө зориглон нэгдсэн МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газрын зам өнөөдөр хаашаа эргэх нь улс төрийн тавцангийн анхаарлын төвд ирээд байна. Энэ гэрээ бодит үр дүн болж чадав уу, эсвэл энд хүрээд замын төгсгөл ирэв үү гэдэг асуулт өмнө нь хэзээ ч ингэж хурц сэдэв болж байсангүй. Нөгөөтэйгүүр, Ерөнхий сайдын хүүтэй холбоотой тансаглал олон нийтийн бухимдлыг өдөөж, бүсээ чангалсан иргэдийг “Огцрох амархан” уриатай жагсаалд найм дахь өдрөө уриалан дуудсаар байна. Ийм нөхцөлд хамтарсан Засгийн газрын ирээдүйн талаар УИХ-д суудалтай намуудын удирдлага, төлөөлөл байр сууриа илэрхийллээ.

 О.Цогтгэрэл (АН):

Хамтарсан Засгийн газар анхнаасаа хууль ёсны үндэслэлгүй байгуулагдсан. Иргэдийн бухимдлыг төрүүлээд буй Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээний тухайд бол орлогоо нотлох нь хуулийн шаардлага. Одоо нам дотроо хариуцлага, хамтын шийдвэрийн талаар бодох ёстой үе иржээ.

 Б.Батбаатар (ИЗНН):

Хамтран ажиллах гэрээнийхээ агуулгыг ил болгоогүй нь хэт олонхын дарангуйллыг бий болгож, хуулийн бус эрх мэдэл үүсгэж байна. Энэ нь улс төрийн намуудын дотоод тохироо бус, төрийн ноцтой асуудал. Хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлт ч мөн ийм сэдлээр хийгдэж байвал тууштай эсэргүүцнэ.

 Н.Номтойбаяр (Үндэсний эвсэл):

Ерөнхий сайдад тавьж буй шаардлагууд зөв, түүнийг ч бусад албан тушаалтнуудад ч тавьж болно. Харин төрийн ажил хуулийн дагуу үргэлжилж, хувь хүнээс үл хамааран явдаг учраас засаг солигдсон ч тогтолцоо хэвээрээ байх ёстой.

 Г.Дамдинням (МАН):

Хамтарсан Засгийн газарт итгэл найдвар тавьсан ч одоо үр дүнг нь дүгнэх цаг ирсэн. Ерөнхий сайд улс төрийн хариуцлагаа ухамсарлаж, шаардлагатай бол шийдвэрээ гаргах ёстой. Намын хүрээнд энэ хамтарлын бодит хэрэгжилт, зөв байсныг эргэн харж хэлэлцэнэ.

 Ж.Золжаргал (ХҮН):

Анх хамтарсан Засгийн газар мега төслүүдийг хөдөлгөх зорилготой байсан ч эдийн засгийн нөхцөл өөрчлөгдөж, бодлогын алдаа гарч байна. Бартерын хууль, төсвөөс гадуур зээл татах зэрэг эрсдэлтэй шийдвэрүүд нь төрийн эрх ашгийг зөрчиж эхэлсэн тул энэ засаг солигдох ёстой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хоосн данх сонгуулиар хотгор шангын хулгайч Ч.Хүрэлбаатрыг хамгаалж хуурмч багаа хуу татж эхэлсншдээ. С.Эрдэнээ, Сарангэрл, С.Баяр мэтийг элчин, конслоор томилж даажигнсан. Үел Нянгартайгаа нйлж бүх татврыг хэд дахин нэмж гэр бүлээрээ тансглаж бгаа. Одоо огцор.
2025-05-21
БҮТЭН ДАМПУУ.:..:
ХЭН ЮҮ ХЭЛДИЙМ БЭ. ТӨР НЬ ТӨР ШИГ БАЙХЫН ТУЛД НААД ХОЁР КОНДОМОО СУГАЛЖ ХАЯ Л ДАА... ЭРСДЭЛЭЭ ДААДАГГҮЙ ЭРХ БАРИГЧ НАМ ГЭЖ БАЙСНААС БАЙГААГҮЙНЬ ДЭЭР ШД... УЛСТӨРӨӨ ДААДАГГҮЙ УЛСТӨРИЙН НАМААР ЕР НЬ ЯАХЫН.... СӨРӨГ ХҮЧНЭЭ ХУУРЧ ӨВӨРТӨӨ ОРУУЛЧААД ХҮССЭНЭЭРЭЭ ХИЙДЭГ ... ӨНӨӨ ХОЁР НЬ НУУЦ АМРАГЫН ТАВИЛАНТАЙГАА ЭВЛЭРЧИХСЭН.... БҮҮР НЭГ ЗАМПИЙ ...
2025-05-21
Зөвхөн засгийг унагахсан гэсэн мөрөөдөлтэй хүмүүсийн ярилцлагыг л авчихсан юмаа даа. Жишээлбэл Дамдинням гэж сайдын суудал мөрөөдсөн нөхөр бол МАН-ын төлөөлөл нүүр царай болж чадах хүн огт биш л дээ.
2025-05-21