Засгийн газрын 14 мега төслөөс 5 нь хэрэгжиж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсад авлигын эсрэг чиглэсэн хуулиуд мөрдөгдөж байгаа ч бодит үр дүн гаргах тал дээр хүндрэлтэй байгааг олон улсын судалгаанууд илэрхийлсээр байна. Тухайлбал, Монгол Улс “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагын Авлигын төсөөллийн индексээр манай улс 180 улсаас 2022 онд 6 байраар ухарч 116-д, 2023 онд өмнөх оны эрэмбээс 5 байраар ухарч 121-д эрэмбэлэгдсэн байна.
Энэхүү авлигын төсөөллийн индекс нь манай улсын авлигын түвшинд өгч буй олон улсын байгууллагын үнэлгээ бөгөөд Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг боловсруулан батлуулах нь үнэлгээнд ахиц гаргах нэг алхам болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ