Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “алтан хайрцаг”-ийг нээхэд арай эрт байна

img

 

-Хаалгаа гаднаас нь хаах арай болоогүй шүү, Оюук аа! Бууж өгснөөс ялагдсан нь дээр- 



Хараад байхнээ нь юу юугүй энэ Засгийн газрын “алтан хайрцаг”-ийг нээгээд хамгийн удаан тэссэн Ерөнхий сайдаар тодруулчихаж. Хөшөөн дээр нь оны нь сийлэхэд арай эртдэхгүй юу. Гав зүүх ёстой хүмүүс бөгж зүүсэн хүүхдүүдийн орлогыг нотолно гэнэ үү? Бүр түүнээс болж Засгийг огцруулна гэнэ үү?

Уг нь чимээгүй ажиглая гэж бодсон юм. Увайгүй хэдхэн хөрөнгөтөн их хөрөнгөө нуух гэж залуу хөвгүүний сүйн бэлзгэн дээр улс төр хийхийг хараад цээжинд цэр болж торсон хэдэн үгээ хэлчихье. Энэ нь өнгөрсөн бүтэн дөрвөн сар УИХ-аас өргөн барих тов горьдсон, өчигдөр татаж аваад маргааш өргөн барих гэж буй Хөрөнгө хураах хуулийн төсөлтэй ч холбоотой байж болох юм. Үүнтэй өрсөж адал явдал зохиож эхэлсэн.

Ерөнхий сайдын хүү нэг охинд бөгж өгчээ. Бусад нь батлагдаж нотлогдоогүй явган шоу. Хүү нь өнөөдөр ирнэ гээд төр эргүүлэх “сошиал хувьсгалчид” отолт хийж буй бололтой юм. Энэ юу болж дуусах вэ? Одоо мөрдөж буй хуулиудаас ямар шийдэл харагдаж байна вэ гэдэг талаас нь харцгаая.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулиар одоогоор нийтийн албанд ажиллаж буй этгээдүүд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн орлого зарлагаа тайлагнах үүрэг хүлээдэг. Харин Ерөнхий сайдын хамаарал бүхий этгээд болох хүү О.Тэмүүлэн нь 23 настай учраас хаанаас, ямар хэмжээний орлого олж, хэнд хэр өртөгтэй бэлэг авч өгсөнөө хэн нэгэнд нотлох шаардлага хуульд байхгүй. Сүйт бүсгүйн хувьд ч мөн адил 26 настай иргэн, нийтийн албанд ажилладаггүй учраас АТГ-т бэлгийнхээ талаар тайлбарлах үүрэг алга. Энэ бүхэн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх.  Харин Ерөнхий сайдын хүү АТГ-т өөрийн тайлбар мэдүүлгээ гаргаж өгсөн бөгөөд сайн дураараа ирж хөрөнгийн орлого, зарлагаа тайлбарлаж болох хуулийн заалттай аж. Тиймээс гадаадын улсаас ирж тайлбар мэдүүлэг өгөхөөр болсон нь түүний хуулиар үүрэг хүлээгээгүй сайн дурын үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, нийтийн албанд ажилладаггүй иргэний хөрөнгө орлогыг хянана гэдэг нь Үндсэн хуульд заасан өөрийн хөрөнгөтэй байж болох эрхийг зөрчиж буй хэрэг бөгөөд хуулиар ингэж л тайлбарлагдаж байна. Бүх улс оронд ийм л зарчимтай. Тэгэхээр Ерөнхий сайд орлогоо нотлохдоо ХОМ-т мэдүүлсэн орлого, зарлагаа тайлбарлана. АТГ түүнийг нь хянаж дүгнэлт гаргана. Ийм л зүйл хийгдэх юм байна.

Ингээд Ерөнхий сайдыг Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын нээлтийг хийж барилгын ажлыг эхлүүлсэн тэр өдөр газрын хаанаас ч юм урган гарч ирсэн, бараан намтараар баялаг хэн нэгэн худ, гэнэн гэх үү, зохимол ч гэх үү ямар нэгэн сүйт бүсгүйн романсаар эхлүүлсэн “улс төр”-ийн цаана ямар зорилго байв? Юуны өмнө нүүрсний тээврийн бизнес эрхлэгчдэд “онц ноцтой” хохирол учруулж мэдэх хил холболтын төмөр замын ажлыг гацааж, цаашилбал Ухаа худаг ордыг гаднын банкны барьцаанд тавьсан, Төгрөг нуурын ордыг гадны этгээдэд зарсан асуудалд хариуцлага тооцох ажлыг мартагнуулах, чадвал үүрд мартуулах нь. Ядаж л Ерөнхий сайд, түүний баг солигдож тохиролцож болох хүмүүсээр цус сэлбэж цаг хожих, товчхондоо уг асуудлыг царцаах гэж байгаа юм. Үүний цаана уг ордыг болон ерөнхийдөө стратегийн ач холбогдол бүхий 39 болон хавсралтын 16 нийт 55 ордын жагсаалтыг УИХ-аар батлуулах ажлыг өнөөдрийг хүртэл хав дарсан бүлэглэлийн эрх ашиг бий. Энд хувийн эзэмшлийн гэх стратегийн 9 ордыг хараад л хэний эрх ашиг буй, тэдний төлөөлөл улс төрд, УИХ-д хэн байгааг сонгогчид танина.  

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хоёр цаг гаруй уулзлаа. Уулзалтын хугацааг уур амьсгалын таагүй байдлаар тайлбарлах гэж оролддог, хүн ам цөөнтэй, хэл ам ихтэй орны ард иргэдийн хувьд энэ бол сонирхолтой бөгөөд хариу тайлбар хийгээгүй учраас дуртайгаа зохион цуурах факт мөн. Гэтэл “хөшигний цаана” яг ингэж бодуулах гээд нэгэн цагийн Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нар нэг танхимд ажиллаж байсан үеэ дурсан “аяга цай” ууж суусан бол яах вэ? Хооронд нь “яс хаяж”, тохиролцоо, толхилцооны сэдэв зохиосоор л байх уу.

Цуурхал үнэн байсан гэж бодъё л доо. Үндэсний эв нэгдлийн билэг тэмдэг маань хамтарсан Засгийн газраа хамтраагүй Засгийн газар болгочих, тэгвэл Ерөнхий сайд хэвээрээ байж болно гэж хэлэх хүн мөн үү. Аль эсвэл юун бэлзэг, бэр, худ болоод явчихав аа гээд тас тас инээлдэж суусан ч юм бил үү, хэн нотлох юм бэ. Тэгэхээр нь Оюука толгойгоо гудайлган танхимынхнаа дуудаад та нарыгаа яаж хөөх вэ дээ, би л огцоръё гэх юм уу?

Битгий горьд гэж хэлье. Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого, 14 мега төсөл, энэ бүхэн Төрийн дээд байгууллага УИХ-аас баталсан төрийн бодлого болохоос хажуу айлын нохойны нэр огт биш. Заавал хэрэгжих ёстой хуулиуд! Тийм учраас гадны хөрөнгө оруулагчид сонирхож санал өгч, тендерт оролцож, харилцан ашигтай хамтран ажиллах тухай олон улс орны төр, засгийн тэргүүнүүд албан ёсны хэлэлцээр, айлчлалуудыг хийж бас шинээр товлоод байна. Энэ тал дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нэг завин дээр суусан. Хөмрөх хүмүүс нь үүнд саад хийгчид, 14 мега төсөл хэрэгжчих вий гэж айсан бүлэглэл л байгаа юм.

Харин яагаад УИХ-ын дарга сүүлийн үед айхавтар догширч Засгийн газрын гишүүд рүү онцлон ноцох болов? Анзаарваас, зөвхөн Засгийн газрыг л зад загнаж, сайд нарт л агсам тавьдаг боллоо. Ирцийг нь харахаар өнөөх эх оронч, шударга ёсыг эрхэмлэгч гишүүд чуулганы танхимд үгүй, хэдэн сайд л яаж ийгээд ажлаа амжуулаад Засгаа загнуулахгүй санаатай торойж байх аж.

Гурилын импортын татварын асуудлаар Ерөнхий сайд дээр орж гуйсан хүн нь УИХ-ын дарга өөрөө. Тухайн үед ЗГХЭГ-ын дарга байв. Туршлагатай улстөрчийн хувьд хэр гал дуудахыг мэдсээр байж улс төр хийсэн нь тэр. Үнэнд гүйцэгдэж, талхаараа тоглуулахыг хүсээгүй олон түмэн энэ шийдвэрээ засахыг шаардсан. Нэгэнт улс төрийн үүргээ гүйцэтгээд, өөрөө сонгогдоод зогсохгүй УИХ-ын дарга болчихлоо. Тухайн шийдвэр нь сөрөг үр дагавар үзүүлсэн бол алдаагаа засах ёстой шүү дээ. Ингээд хууль орж ирсэн. Загнаж байгаад унагадаг юм байна.

УИХ-ын санаачилсан дараагийн “галтай” асуудал нь “Шинэ хоршоо”. Тэр ч бас удахгүй том асуудал дагуулах нь тодорхой. Цаг хугацааны л хэрэг шүү дээ. Шинэ хоршоон дээр олон факт гарч ирж байна. Асуудал яригдахад тэрбээр бас л 126-г тас загнаад хамгаалж чадах эсэх нь тодорхойгүй.

Ингээд Ялалтын баяраар Ерөнхийлөгчийн айлчлалд Кремлийн бэлэг болгох монголчуудын дургүйцсэн асуудлуудыг ч, сонгуульд бэлдсэн шоуны санаачилгатай хуулийн төслүүдийг ч Засгийн газар өргөн барьдаг, өмнөөс нь сонгогчдод загнуулдаг буруутан, “хойд зүгийн хар овоохой” болж хувирав. Энэ асуудлаар бол  хэрэв зөв хөндвөл харин Засгийн газрыг огцруулж болох юм. Гэхдээ “олсыг нь хөөгөөд” үзвэл үзүүрт нь өнөөх Ерөнхийлөгчийн маань л ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай “дандаа ярьдаг” асуудал шүү дээ. Нэг төр юм бол хөтлөлцөөд буруудах хэрэгтэй. Тийм ч учраас өчигдрийн уулзалтын “дессерт” нь зайлшгүй Кремлийн айлчлалын сэдэв байсан болов уу гэж таамаглаж байна.

Эдгээрийг харахад Д.Амарбаясгалан маань УИХ-ын дарга болоход арай эртдээ юу ч гэж бодох шиг. Харин тэрбээр сайн генсек байсан юм шүү. Лав л өнөөгийн Я.Содбаатар шиг намын даргаа түймэрт хормойгоо шатааж байхад хуруугаа ч хөдөлгөхгүй арваад хонож тэсдэггүй, сайн “гал хамгаалагч” байв. Гэтэл Монгол Ардын Намын даргатайгаа бус Хятадын коммунист намын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, нарийн бичгийн дарга нарын газрын  Цай Чи гэдэг даргатай уулзаад намаа ч биш хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг ярьчихаад ирсэн тухай хятадын хэвлэлд мэдээлэгджээ. Тэр мэдээнд зөвхөн “У.Хүрэлсүхийн стратегийн удирдлага дор” гэж л тухай дурдагдсан байв. Гэтэл эрх баригч намыг төлөөлж яваа байж ядахдаа намын даргынхаа мэндчилгээг уламжилдаггүй юм уу? Дээрх мэдээнээс харахад Монгол Улсыг зөвхөн У.Хүрэлсүх стратегиэр удирдаж яваа юм болов уу гэж ойлгохоор байна.

Хаа очиж хятадын талын албан мэдээнд манай дотоодын мэдээнүүдээс ч илүү “энэ сарын 14-нд нээлтээ хийсэн Ганцмод-Гашуунсухайт хил дамнасан төмөр замын шавь тавих ёслол гадаад талдаа бол хоёр орныг хөгжлийг холбох шинэ гүүр, аж үйлдвэрийн хөгжил, интеграцчлалыг гүнзгийрүүлсэн харилцааны түүхэн үйл явдал болсон” гэж бичицгээж байна. Харин Монголд бол нүүрсний машины бизнест том гай тохиолоо гэхээс наахнуур “хав дарж” царцаалаа. Наад зах нь энэ. Шившигтэй, хардлага төрүүлэхгүй байхын аргагүй байгаа биз? Цаашилбал, одоо гаргах гэж байгаа байтугай гаргасан шийдвэрийг нь худалдаад авч болдог Засгийн газартай тохиролцож чадаж байсны улмаас худал хуурмаг, хулгай үүрлэн 18 жил гацсан бүтээн байгуулалтын төсөл ажил хэрэг болсон нь эрх баригч намын баярлах сэдэв биш байж гэхээр гайхалтай. Ордны хуйвалдаан гэгч ийнхүү олон нийтийн эрх ашгийг дандаа сөрж оршдог аж.

Яг энэ цаг үед МАН сохор, дүлий, амьгүй байна. Цагаан байраа түрээслүүлдэг шигээ намаа түрээслүүлчихээ юу гэмээр эзэнгүй. Уг нь Бага, Их хурлуудаа зарлаад амьтай байх ёстой. Эрх баригч нам, түүний генсек, Удирдах зөвлөл гэдэг чинь том интитуци шүү, базарваань. Гэтэл зөвхөн сонгуулиар хэрэглэдэг сальфетка аятай таг чиг. Л.Оюун-Эрдэнийн хүүгийн асуудлыг биш юм аа гэхэд олон нийт яагаад ингэж бухимдаж байна, намын даргын хөрөнгө орлого нь үндэслэлтэй юм уу гээд Хяналтын хороо нь ёс зүй, хяналт тавих эрх яагаад байхгүй гэж?  Түүнийг сонгосон шигээ татан буулгах, эсвэл итгэл үзүүлсэн шигээ хамгаалах зэрэг аль ч эрх үүрэг нь эрх баригч намын удирдлагад бий. Гэтэл намын дарга Л.Оюун-Эрдэнэ нь өөрийнхөө холбогдсон асуудлыг намаараа шүүлгэхээр Бага хурлаараа хэлэлцүүлэх санал гаргаж байх юм.

Өнөөдөр МАН-ын гишүүд дараагийн Ерөнхий сайдаар хэн болох тухай булагнах, талцаж фракцлах бус улс орны эрх ашгийн төлөө хийсэн болон хийж буй ажилд олон нийтийн анхаарлыг хандуулах үүрэгтэй. Яагаад гэвэл Төрийн ажил, Төрийн бодлого учраас тэр!

Хил холболтын төмөр зам барих нь Л.Оюун-Эрдэнэд л хэрэгтэй юм уу, Монгол Улсад хэрэгтэй юм уу? Хил холболтын нээлтээ хийнгүүт барилгын ажил нь эхэлсэн. Баялгийн сангийн хуулийг ганц хүн батлаагүй, УИХ баталсан. Тэгээд хэрэгжилтэд нь хяналт тавих үүргээ биелүүлдэггүй юм уу?

Эдгээр асуудал дээрх сүйн бэлзэгтэй хүйн холбоотой л яваад байгааг олон нийт анзаарч л байгаа. Гашуунсухайт Ганцмодыг холбохоор бэртэй, худтай болгож бэлзгээр засгийг унагаана гэдэг хэний зохиол вэ? Л.Оюун-Эрдэнийн хажууд Ж.Оджаргал суугаад зурагаа авахуулчихаар Засгийн газар, MCS хоёр ямар ч маргаангүй, хайр сэтгэлтэй байгаа гэж хэн итгэх юм бэ? Ухаа худагийг төрд өгөхгүй, хил холболтоос болж нүүрс тээвэр нь балраад байгаа, Баялгийн сангийн тухай хууль таалагдахгүй байна гэж нийтийг турхирч жагсаах юм уу? Хармын юм бүхэн халхавчтай байдаг. Унахгүй Засгийн газар, огцордоггүй Ерөнхий сайд гэж байдаггүй. Явж л таарна. Харин хэн ирэх вэ? Энэ хамгийн чухал нь. Яг одоо Л.Оюун-Эрдэний Засгийн газрыг унагачихвал орыг нь залгах хэнтэй ч тохирч болох учраас л эхний асуудал нь “явуулах” болчихоод байгаа юм. Тэгвэл Баялгийн сангийн хуулийг хийдүүлж болно. Ухаа худаг руу хэн ч өнгөлзөхгүй. Тавантолгойг өгөхгүйгээр хил холболтын төмөр замыг барьж буйг гацааж чадна. Хөрөнгө хураах хуулийг мартуулж ч чадна. Үүнийгээ тэд шударга ёс гээд байгаа юм.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “алтан хайрцаг”-ийг нээх нь олон бүлэглэлийн ашиг сонирхлын нэгдэл байгаа биз? Тэрэн дээрээ тулбал Л.Оюун-Эрдэнэ өөрөө танхимынхаа “алтан хайрцаг”-ийг нээчих хэрэгтэй. Яг л У.Хүрэлсүх шиг. Суудлаасаа зууралдсандаа биш, “Бууж өгснөөс ялагдсан нь дээр” учраас Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийг хүртэл огцрох өргөдлөө УИХ-д гаргаагүй байна. Нөгөөтэйгүүр эр хүнийхээ хувьд ч, улстөрчийнхөө зангарагийн хувьд ч, хамтарсан АН, ХҮН-ынхантай хамт дуусахыг зөв гэж үзэж буй бололтой. Үүнд нь хамтрагчид буюу олны шоолж буйгаар “гэрээгээр гэрлэгсэд” нь итгэж буй. Цаашид ч дээрх төрийн бодлогын баримт бичгүүд, 2050 он хүртэлх хөгжлийн бодлогоо бодит ажил хэрэг болгохын тулд хамтарсан Засгийн газар байх л болно. Эс тэгвээс хашааны завсраар хялайгаад шүлсээ хаялаад буй зарим нэг нөхөд үе үе шүдэнз зураад шидлээд байх л болно. Энэ удаагийнх анхных ч биш, сүүлчийнх ч биш.

Улс төрд цагаа олж цэг тавих ухаан хувийн шуналгүй улстөрчид л байдаг. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарыг хувийн шуналгүй гэдэг юм билээ. Харин нуун дарагдуулах ухаанд хэр суралцсаныг бүү мэд. Тэдний шуналыг хэмждэг ч гэх үү, сориод сууж байдаг хүмүүс нь манай бизнесмэнүүд. “Учраа ололцож” явсаар 18 жил Ухаа худагийг хав дараад үлдсэн. Стратегийн ордуудын жагсаалтыг ч батлаагүй өдийг хүрсэн нь үүний нотолгоо. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ торсонгүй, зүтгээд байдаг. Тиймээс өнөөдөр нам дотроо олон “дайсан”-тай, намын хамгаалалтгүй Ерөнхий сайд болчихож. Шуналгүй эрх мэдэлтэнтэй тохиролцох хамгийн хэцүү. Тиймээс шуналтайг нь үзүүлэх гэж хүүд нь сүйт бүсгүй, худ, сүйн бөгж хүртэл бэлджээ. Монголчуудын мэргэн ухаан хэрхэн шийдэх юм бол доо. Явсан ч хорогдох зүйлгүй Л.Оюун-Эрдэнийн сэтгэлзүйн зураглалыг харвал улс орны нийтлэг эрх ашигт л хохирол ихтэй харагдаж байна. Цаг хугацааны уртад ялаа хэн байсныг, яагаад ялаатай тэмцэж байсныг ард түмэн минь ойлгох биз ээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Дэндүү хударгагүй юм даа, авилга авсан гишүүд, талбай дээр жагсагсад. Өөрсдийнхөө бор ходоодны төлөө , нийт ард иргэдийн эрхийг хааж, боож, тогоог нь цөлмөж байх юм даа.
2025-06-07
Zaagi:
Худлаа гар өөрөө баяжсан хөгийн гар зайлаасай
2025-05-25
Зочин:
Даанч юу ч хийсэнгүй бидний өчнөөн ЦАГ ХУГАЦААГ өнгөрөөлөө .
2025-05-23
Хулгайч:
Энэ шуугиан үймээний ард монголын эсрэг ямар нэгэн аюултай ТОМ ХУЛГАЙ явагдаж ,түүнийг замхруулах халхавч юм биш биз !!!!! Сайн нягтлах хэрэгтэй байх шүү.
2025-05-23
Яасан их юм бичиж хулгайчийг өмөөрдөг юм
2025-05-22
Битгий золигт... Долигоносон ямар сонин нийтлэл вэ. Ийш тийшээ холбирсон энэ бичвэрийг МАНы захиалга гэж ойлговол таарна...
2025-05-22
Шанаа:
Чи юу хийсэн пиз вэ.хууль бус хөрөнгөө алдах гээд бн уу
2025-05-22
Зочин:
Оюун эрдэнэтэй , Оюун эрдэнэгүй монгол төрийн дархлаа залгамж халаа үргэлжлээд л явна . Оюун эрдэнэ байхгүй бол монгол сөнөчих л юм бичжээ .Инээдтэй . Ер нь феоделийн нийгмийн НОЁН , БООЛЫН харилцаа. энэ зуунд байж болохгүй ээ . 2т урьд алдагдсан 8 жилийн 6 жилд нь Оюун эрдэнэ засаглаад ямар ажил бүтээв гэдгийг бас бодоод үзээрэй .Популизм пи-ар л сайн хийсэн дээ . Ондоо юмгүй л хүн
2025-05-22
Шанаа:
Чи юу хийсэн пиз вэ.хууль бус хөрөнгөө алдах гээд бн уу
Иргэн:
Миний бодлоор тэр тэнэг жүжигчин хүүхнийг л сайн загнамаар байна хэн болоод монголчуудад тэгж үхтэлээ гайхуулдаг шаар вэ хайран засгийн газар хайран ерөнхий сайд
2025-05-22
Иргэн:
Оюун-Эрдэнэ бүү огцор. Энэ бол ард түмний хүсэл
2025-05-22
Иргэн:
Хулхи эцсийн шийдвэр гарсан ч гараагүй ч!!! Монголын тамын тогооны ҮЛГЭР маш сайн биелэгдэв бололтой! Улсаа болон Баялагаа худалдсан гарууд иргэдийн дэмжлэгтэйгээр засгийг ЯЛЖ, атаархал- цуурхал бүхэнд амьдралаа даатгасан иргэд хонгил руу уналаа.
2025-05-22
Маш үнэнийг ойлгуулах нийтлэл байна.Баярлалаа.Үүнийг бүгд ойлгох л ёстой Монголын төлөө юм бол.Харин тэр муу бөгж,юухан хээхэн юу юм бэ!Монголын төр тиймхэн эд зүйлийг их юманд боддог хүмүүсээс өндөр юм шүү.Засгийн газар,төр улс минь хүчтэй байг.Ялаануудаа!
2025-05-22
Зочин:
Оюунэрдэнэ, Нямбаатар огцор. Нийгмийн даатгал, Машины татварууд, Эмнэлэгт үзүүлэх бүгд мөнгө, мах, бусад зүйлийн үнэ арай дэндүү байна. Цалин, Тэтгэвэр, Халамж нэмээч дээ. Тэтгэвэрийн зээлээ 2 жил болго.
2025-05-22
Иргэн:
Ард иргэд биднийг мөнгөтэй болгох гэж,Тууштай тэмцэж чадсан Мөнгөтэй,хүмүүс хүчтэй,Мөнгөгүй хүн хүчин мөхөс дөж байна Гэж ойлголоо Бид ядуу л байх нь Хэнд ч хамаагүй
2025-05-22
Иргэн:
Оюунэрдэнэ сайдаа амжилт ажлаа зоригтой эхлүүлсэн одоо урагш зүтгээд л байна шүү залуу хүн байна
2025-05-22
Лавдмаа:
Маш зөв өнцгөөс бичсэн байна. Эцсийн төгсгөлд ард түмэн л хохирно доо. Оюунэрдэнээс өөр ийм зөв бодлоготой, зөв үзэл баримтлалтай улс төрч олдоогүй шүү. Даанч нам дотроосоо л идэж байна байх шив дээ. улс төр гэж хөгийн ч юм даа. Хоол булаалдсан ноход л юм.
2025-05-22
Zailoo
2025-05-22
Зочин:
Ухаа худаг, стратегийн ордууд, хууль бус хөрөнгө хураах дээрээс нь нэмээд женкод талтай байсанд мафий дургүйг хүргэсэн.Мафи хүчтэй байна.
2025-05-22
Жэнкогийн гөлөг Оюук ПР-ын хатан хаан:
Одоо нэртэйгээр нь энэ Оюук гэдэг хүүхэнд зориулж дуу зохиогоод хөшөөг нь босгоод шүтээч та нар? Энэний огцорхыг бид мэддийн чам шиг пялдага новш шийддэггүй юм. Энэ эрх чөлөө хэнд ёс зүйн хариуцлага тооцохоо бид мэдэе. Муу баасны ялаанууд минь Оюукыг өмгөөлдөг шигээ ядарсан ард иргэдээ өмөөрөөч? Тэдний талд зогсооч!!!!
2025-05-22
Бөхмөрөн:
Элбэгдоржийн суганы Оджаргал,Нямтайшир,сахал Эрдэнэбилэг,Сү Батболд нарын болон Багабанди,Баяр нарын мафийн бүлэглэл нэн хүчтэй байна.
2025-05-22
Бат:
Эхлүүлсэн алыг нь дуустал нь хийлгмээр байн!!Бууж өгөхгүй шүү !!ЧИНИЙ АРД ,ТҮМЭН ОЛОН ЧИНЬ БАЙГАА ГЭДЭГТ ИТЭГ!!!
2025-05-22
Бархүү:
Ман-д шуналтай хулгайч,сэтгэлгүй хүмүүс их байна даа.Иймд Оюунэрдэнэ санал нийлэх нөхдийн хамт бусад намын санал нийлэх нөхөдтэй нийлж нам байгуулбал эх орон ард түмэндээ хэрэгтэй зүйл их хийнэ дээ.
2025-05-22
Саран:
Ман-д шуналтай, сэтгэлгүй хүмүүс их байна.Иймд Оюунэрдэнэ санаа нийлэх бусад хүмүүсээ аваад өөр намын санал нийлэх нөхдүүдтэй нийлбэл эх орон ард түмэндээ хэрэгтэй юм хийнэ. дээ.
2025-05-22
Бумцэнд:
Бууж өгөхөд эрт байгаа юм бишүү Энэ хулгайч луйварчин Хятадын гар хөл болсон MCS-групын мэдэлд Төр засаг маань хүчгүйдээд орчиж байгаа юм байхдаа гэж Энэ MCS-груп нь мөнгөний хүчээр Төр засаг Ард түмнийг хүссэнээрээ бужигнуулж Төр засгийн огцруулж дураараа туйлж байх шивдээ
2025-05-22
Бумцэнд:
Бууж өгөхөд ариа эрт юм шиг санагдах юм да гэж Энэ хулгайч луйварчин Хятадын гар хөл болсон MCS- групийн мэдэлд төр засаг маань хүчгүйдээд бүрэн орчиж байгаа юм байхдаа гэж харамсалтай байна
2025-05-22
Зочин:
Захиалж бичүүлжээ
2025-05-22
Зочин:
Хийж эхлүүлсэн ажлы нь гүйцээж хийлгээч. Оюун-эрдэнэ ерөнхий сайд шиг ажлыг сайн хийчэхээр хүн одоо наад хүмүүсийн дунд ер байгаа юм уу. Битгий хүүгээр нь далимдуулж хүнийг харлуулж бай. Ерөнхий сайдаа бүү шантраарай. Ажлын амжилт хүсье.
2025-05-22
Зочин:
Маш үнэн дүр зургийг илэрхийлэн бичсэн байна. Энэ бүхний эцэст Монгол улс, ард иргэд хохирно.
2025-05-22
Харин тийм ажлыг нь гүйцээж хийлгэх л чухал бнаа
2025-05-22
Ерөнхий сайдыг дэмжиж байна. Харин тэр АН-г засгаас гаргах гэж шахаад байгаа нөхдүүдийг шалгах хэрэгтэй дээ. МАН+АН+ХҮН гэсэн хамтарсан засгийн газар хэвээрээ байж л том төслүүд урагшилна, улс орон хөгжинө. АН-г засгаас гаргачихвал наад зах нь Хууль бус хөрөнгийг хураах хуулийг хэн өргөн барих юм бэ???
2025-05-22
Бумцэнд:
Бууж өгөхөд ариа эрт юм шиг санагдах юм да гэж Энэ хулгайч луйварчин Хятадын гар хөл болсон MCS- групийн мэдэлд төр засаг маань хүчгүйдээд бүрэн орчиж байгаа юм байхдаа гэж харамсалтай байна
Харин тийм ажлыг нь гүйцээж хийлгэх л чухал бнаа
Үнэнд ойрхон мэдээлэл байна
2025-05-21
Саран:
Ман-д шуналтай, сэтгэлгүй хүмүүс их байна.Иймд Оюунэрдэнэ санаа нийлэх бусад хүмүүсээ аваад өөр намын санал нийлэх нөхдүүдтэй нийлбэл эх орон ард түмэндээ хэрэгтэй юм хийнэ. дээ.