Шилэн данс: Бүсчилсэн ''тансаглал''

img

 

Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар нэг аймагт дунджаар 400 гаруй сая төгрөгийг хоол, гарын бэлэг, тайз, дэлгэц зэрэгт ЗАРЦУУЛЖЭЭ. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 14 хоногийн давтамжтайгаар Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг зохион байгуулж эхэлсэн. Эхний ээлжинд Архангай аймагт Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан, Булган аймагт Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан, Дорноговь аймагт Говийн бүсийн зөвлөлийн Анхдугаар хуралдаан зохион байгуулагдсан. Тайз дэлгэц зэргээс эхлээд, нүсэр бүтэцтэй энэхүү хуралдаанд сайд, дарга нар онгоц хөлөглөж очсон гэх мэт шүүмжлэлийг багагүй дагуулсан. Тэгвэл бид "ШИЛЭН ДАНС"-ны мэдээлэлд үндэслэн, нэг удаагийн хуралдаанд хэчнээн төгрөг зарцуулсан талаарх мэдээллийг хүргэж байна. Тухайлбал, Булган аймагт зохион байгуулагдсан Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд:

-А/261 захирамжаар Хойд бүс чуулган зохион байгуулалтын зардалд - 5.6 сая

-А/261 захирамжаар Хойд бүс чуулган зохион байгуулалтын зардалд - 10 сая 312 мянга

-А/261 захирамжаар Хойд бүс чуулган зохион байгуулалтын зардалд - 7.5 сая

-А/261 захирамжаар Хойд бүс зөвлөгөөн зохион байгуулалтын зардалд АГ гэрээгээр хэвлэл - 6 сая

-А/261 захирамж Хойд бүс зөвлөгөөн зохион байгуулалтын зардалд - 8 сая 619 мянга

-Хүндэт зочид гарын бэлэг - 7.4 сая

-А/261 захирамжаар Хойд бүс зөвлөгөөн зохион байгуулалтын зардалд - 15 сая 792 мянга

-Найруулагч урьдчилгаа 70 хувь - 10.5 сая

-Зохион байгуулалтын зардал - 10 сая

-Зохион байгуулалтын зардал - 14 сая 619 мянга

-Зохион байгуулалтын зардал - 13 сая 208 мянга

-Зохион байгуулалтын зардал - 7 сая 383 мянга

-Хоол, хүлээн авалтын зардалд - 10 сая 860 мянга

-Зохион байгуулалт - 11 сая

-Хоол, хүлээн авалтын зардалд - 23.4 сая

-Зохион байгуулалт - 6 сая 38 мянга

-Зохион байгуулалт - 19 сая 850 мянга /12 сая 350+7.5 сая/

-Зохион байгуулалт- 18.2 сая

-Зохион байгуулалт- 19 сая 980 мянга

-Зохион байгуулалт- 19 сая

-Зохион байгуулалт- 19 сая 980 мянга

-Зохион байгуулалт- 19 сая 980 мянга

-Зохион байгуулалт- 19 сая 980 мянга

-Зохион байгуулалт- 19 сая 980 мянга

-Зохион байгуулалт- 19 сая 980 мянга

-Зохион байгуулалт- 19 сая 980 мянга

-Зохион байгуулалт- 19 сая 980 мянга

-Зохион байгуулалт- 19 сая 980 мянга

-Зохион байгуулалт- 19 сая 980 мянган төгрөг буюу нийт 425 сая төгрөгийн гүйлгээг Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргасан байна.

Хоёрдугаарт, Архангай аймагт зохион байгуулагдсан Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаанд:

-"Локал рүүтс зуу" ХХК /Түргэн хоолны газрын үйлчилгээ/-д - 19 сая 890 мянга

-"Ти Энд Ти Агниста" ХХК /Үзэсгэлэн яармаг зохион байгуулах/-д 19 сая 980 мянга

-"Саунд ов Монголиа" ХХК /Соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах, Цахим хэвлэн нийтлэх, ном хэвлэх үйл ажиллагаа/-д 19 сая 980 мянга

-"Лүн-Арвижих" ХХК-д 19 сая 980 мянга

-"Солидворкс" ХХК /Хэвлэх үйлдвэр/-д 19 сая 980 мянга

-"Ууган арт медиа" ХХК-д 19 сая 980 мянга

-"Флайсаунд" ХХК /Хурлын тоног төхөөрөмжийн түрээс/-д 19 сая 980 мянга

-"Эмү лайт хаус" ХХК /Урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах/-д 19 сая 980 мянга

-"Мэй лили" ХХК /Урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, Тайзны тоног төхөөрөмж гэрэлтүүлэгийн түрээсийн үйлчилгээ/-д 13 сая 940 мянга

-"Авай медиа" ХХК /Гэрэл зураг болон видео студийн тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ/-д 18.2 сая

-"Дэлюкс стандарт" ХХК /Мэдээлэл технологийн ажиллагаа/ - 19 сая

-"Хий морин хөгжил медиа" ХХК /Хэвлэх үйлдвэр/ - 19 сая төгрөг буюу нийт 229 сая 890 мянган төгрөгийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас зарцуулжээ.

Эдгээр хурал нь үндсэндээ төрийн болон орон нутгийн удирдлагуудын уулзалт байсан боловч зарцуулсан төсөв нь улс орныхоо нөхцөл байдалтай харьцуулахад илт тансаг хэрэглээтэй харагдав.

Эдийн засагчдын тооцоолсноор 400 сая төгрөгөөр:

4000 гаруй хүүхдийн нэг удаагийн хичээлийн хэрэгслийн багцыг бүрэн хангах,

100 гаруй ядуу өрхийг өвөлжих түлээ, дулаанаар хангах,

Эмнэлгийн үндсэн тоног төхөөрөмжийг шинэчлэх,

Эсвэл багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх тодорхой хөрөнгө суулгах боломж байв.

Монгол Улсад бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нэрийн дор өндөр өртөгтэй, үр ашиггүй уулзалтууд ээлж дараалан зохион байгуулагдаж, төсвийн мөнгийг замбараагүй зарцуулж буйг “Шилэн данс”-ны мэдээллээс энэ мэтээр харж болно.

Хуралдааны бүтэц, зохион байгуулалт нь томоохон наадмын хэмжээнд хүрсэн гэхэд хилсдэхгүй. Хамгийн ноцтой нь эдгээр зардлыг төрийн өндөр албан тушаалтнуудын ая тухыг хангахад зориулсан нь тодорхой болжээ.

Эдийн засаг туйлдаж, өрхийн бодит орлого буурч, иргэд амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байхад төрийн албан тушаалтнуудын энэхүү үл ойшоосон тансаглал нь нийгмийн шударга ёсны эсрэг явдал мэт харагдаж буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MICHAEL GARD:
Srdačan pozdrav svima koji čitaju ovu poruku i želim da znate da ova poruka nije slučajna ili slučajna. Kao uvod, iz Zagreba sam i nisam mogao vjerovati kako sam dobio kredit od 200.000,00 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što takve kreditne tvrtke još uvijek postoje. Znam da prevaranata ima posvuda i bio sam žrtva prijevare prije dok nisam upoznao ovu pouzdanu tvrtku koja mi je pokazala sve što trebam znati o kreditima i ulaganjima. Ova tvrtka me savjetovala i pomogla, pa ću savjetovati svima kojima je potreban kredit da iskoriste ovu priliku kako bi se izvukli iz financijskih poteškoća. Možete ih kontaktirati putem e-pošte (hybridalliantcreditunion@gmail.com). Brzo kontaktirajte (hybridalliantcreditunion@gmail.com) danas i ostvarite svoj kredit od njih uz kamatnu stopu od 3%. Obavezno kontaktirajte Alliant Credit Union Company i svi vaši financijski problemi bit će riješeni. Surađuju s odjelima za procjenu rizika, obradu, financiranje i drugim odjelima. Svaki od ovih timova dolazi s ogromnim bogatstvom znanja. To im omogućuje da steknu više znanja o kreditima i pruže bolje iskustvo članovima. Ostvarite svoju financijsku slobodu od njih danas i zahvalite mi kasnije. Jeste li u dugovima, trebate kredit, brz i pouzdan, ovo je mjesto za dobivanje vjerodostojnih kredita. Nude poslovne kredite, studentske kredite, stambene kredite, osobne kredite itd. Kamatna stopa kredita je 3%. Kontaktirajte nas danas. Imate priliku dobiti gotovinski kredit u iznosu od 2000 (€$£) - 5.000.000 - 100.000.000 (€$£) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez jamstva za nekretnine. Viber: +385915608706 WhatsApp: +385915608706 E-pošta: hybridalliantcreditunion@gmail.com © 2025 Alliant Credit Union Web stranica: https://www.alliantcreditunion.org 11545 W. Touhy Ave., Chicago, IL 60666 Broj usmjeravanja: 271081528
2025-07-19
Зочин:
Энэ үнэхээр үнэн шүү дээ ард түмэны амьдрал хүнд юмны үнэ өссөн байхад орон нутагт засгийн хурал хийж бна гээд л онгоц машин хэвлэл мэдээллийн хүмүүс зочид сайд дарганар их хурлын гишүүд туслах байр хоол гээд замаа алдаж маш өндөр зардалаар хийхээ болих хэрэгтэй шүү дээ бэлэрг сэлт хүлээн авалт гм арай л бна шүү дээ одоо амьдралд буусан дээр шүү
2025-05-28
Ренчин:
Үнэн. Ямарч ач холбогдолгүй хурал зөвлөлгөөн уралдаан тэмцээнийг зогсоох хэрэгтэй. Өөрсдийн хамаарал бүхий компаниудыг ивээн тэтгэхээс иргэдэд юу ч наалдахгүй байна шүү дээ.
2025-05-27
за үнэхээр монголын ирээдүйд хэрэгтэй обл зарцуулна л биз дээ харин үр өгөөжгүй бол цаашаа зүгээр
2025-05-27