Засгийн газарт итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг УИХ-д хүргүүлж магадгүй байна

img

 

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газарт итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэн баталж УИХ-д хүргүүлж магадгүй байна. 

Тодруулбал, МАН-ын VI бага хурлаас гаргасан тогтоолыг ЗГ-ын сайд нарт танилцуулж, Үндсэн хуулийн 44.1, 44.2 дэх заалтыг үндэслэн "Итгэл үзүүлэх тогтоолын төсөл"-ийг боловсруулж, цаашид хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх асуудлаар ЗГ-ын тогтоол гарч, УИХ-д хүргүүлэхээр болсон байна. Тухайн тогтоолын хүрээнд УИХ Үндсэн хуульд нийцэж буй эсэх цаашлаад холбогдох хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа эсэх асуудлаар ҮХЦ-д мэдээлэл гаргах бөгөөд ҮХЦ уг тогтоолыг хүлээн авч хянан үзээд ажлын гурван хоногийн дотор УИХ-д дүгнэлтээ гаргаж өгөх процесс өрнөх төлөвтэй байна.

Түүний дараагаар ирэх долоо хоногийн мягмар гарагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ҮХЦ-ээс гаргасан дүгнэлтийг хэлэлцээд УИХ-аар уг тогтоолыг хэлэлцүүлэх эсэх шийдвэрийг гаргана. Хэрэв Засгийн газарт итгэл хүлээлгэх асуудал нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн тохиолдолд УИХ хүлээн авч хэлэлцэх нөхцөл бүрдэнэ гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ