Засгийн газар “Аж ахуйн нэгжийн тооллого явуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар:
“Аж ахуйн нэгжийн тооллого явуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Монгол Улсын иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын 2025 оны 119 дүгээр тогтоолын хавсралт/
-“Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригийн санаачлан боловсруулсан Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
-Төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар
-Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар зэрэг 32 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ