Хэн, хэзээ хамгийн удаан засгийн жолоо барьсан бэ?

Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын нэг Гүйцэтгэх засаглалыг удирдаж, ард түмний өмнөөс хариуцлага хүлээдэг хамгийн чухал албан тушаал бол Ерөнхий сайд юм. "Хар толгойгоороо хариуцна" гэх үг энэ албанд тохирсон үнэн үг билээ. Үг бүхэн нь бодлого, шийдвэр нь үр дагавартай, улс орны хөгжлийн чигийг тодорхойлдог энэ албан тушаалд сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд нийт 16 хүн томилогджээ.
1992 оноос хойш буюу шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд:
- 16 Ерөнхий сайд томилогдсон
- Тэднээс хоёр нь үүрэг гүйцэтгэгчээр богино хугацаанд ажилласан
- 8 нь МАХН / МАН-аас
- 8 нь Ардчилсан намаас сонгогдсон байна
ХАМГИЙН УДААН ҮҮРЭГ ХАШСАН ТОП 5 ЕРӨНХИЙ САЙД
Түүхийн хугацааны уртад засгийн жолоог хамгийн удаан барьсан Ерөнхий сайд нарыг он дарааллаар авч үзвэл:
Нэр |
Хугацаа |
Нам |
|
1 |
Л.Оюун-Эрдэнэ |
4 жил 116 хоног |
МАН |
2 |
Н.Энхбаяр |
4 жил 3 хоног |
МАХН |
3 |
П.Жасрай |
3 жил 364 хоног |
МАХН |
4 |
У.Хүрэлсүх |
3 жил 95 хоног |
МАН |
5 |
Сү.Батболд |
2 жил 364 хоног |
МАН |
Хамгийн удаан хугацаагаар Ерөнхий сайдаар ажилласан хүн бол өнөөдөр үүрээр /2025.06.03/ огцроод буй Л.Оюун-Эрдэнэ бөгөөд түүний Засгийн газар 4 жил 116 хоног ажилласан байна.
ТОПТАВЫН ДАРААХ ЭРЭМБЭ
- Н.Алтанхуяг – 2 жил 87 хоног
- С.Баяр – 1 жил 341 хоног
- М.Энхболд – 1 жил 301 хоног
- М.Энхсайхан – 1 жил 278 хоног
- Ч.Сайханбилэг – 1 жил 229 хоног
СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
Үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайдууд:
- Д.Тэрбишдагва – 16 хоног
- Н.Туяа – 8 хоног
Өөрийн хүсэлтээр огцорсон анхны Ерөнхий сайд:
- У.Хүрэлсүх. Тэрбээр 2020 онд дахин улиран Ерөнхий сайдаар томилогдсон ч долоон сарын дараа сайн дураараа огцорсон. Үүнтэй зэрэгцэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм.
Хоёр дараалсан Ерөнхий сайдын албыг хашсан цорын ганц хүн:
- Л.Оюун-Эрдэнэ (Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд)
Монгол Улсын гүйцэтгэх засаглалын түүхийг авч үзэхэд, Ерөнхий сайд хэмээх албан тушаал нь зөвхөн нэр төрийн биш, улс төрийн хатуу тоглоомын төвд зогсдог, бодлого, шийдвэр бүрийн ард үүрэг, хариуцлага хүлээдэг. Түүхийн уртад төрийн тогтвортой байдал, намын дотоод зөрчил, ард түмний итгэлцэл зэрэг хүчин зүйлс Ерөнхий сайд нарын ажлын үргэлжлэх хугацаанд шууд нөлөөлж иржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ