"ДЦС 3"-Д ГАРСАН ОСЛЫН ХАРИУЦЛАГЫГ ХЭН ХҮЛЭЭХ ВЭ?

img

“ДЦС 3”-ын турбины генератор дэлбэрчээ. Дэлбэрэхдээ хүний алтан амь авч одов. 1968 онд ашиглалтад орсоноосоо хойш "дорвитой" шинэчлэл хийгдэлгүй тасралтгүй зүтгэсэн хөгшин турбин үүнээс цааш яаж тэсэх билээ?

“ДЦС 3”-ын сая дэлбэрсэн турбинийг далан нөхөөсөөр аргалж, нүд хуурч байсаны хариуцлагыг ярих хүн алга. Засаг огцрох үймээнд “хүний амь үрэгдсэн” мэдээ дарагдаад өнгөрөх нь. Хэрэв “ДЦС 3”-ын төсөв үнсэнд бус ан цав гарч, улаан дохио асаасан турбинд зориулагдсан бол нэгэн гэр бүл өнөөдөр элэг бүтэн байх байлаа.

Турбинийг задлаад цлиндрийг нь авч, засвар шинэчлэлийн ажлыг хийх шаардлагатай байв. Энэ засвар шинэчлэлд “ердөө” л 18 тэрбум төгрөг шаардлагатай байсан гэх. Ердөө л гэж байгаагийн учир “ДЦС 3”-ын төсөв амин чухал турбинд бус хаягдал үнс булшлах буюу хэмнэж болох зардал руу урсаж байсаных.

ХЭНИЙ ГАРЫН ҮСЭГ “ТУРБИНИЙ ЗАСВАРЫГ ТУШИВ”?

Турбинийг засаж сэлбэх мөнгө нь ДЦС 3-ын дансанд нь бэлэн байж.  Ганц гарын үсэг зурагдахад л турбиний засвар тоноглол шийдэгдэх байв. Гэвч хэний гарын үсэг зурагдах нь тодорхойгүй эрх баригчдын дунд хаягдсанаар өнөөдрийн энэ эмгэнэлт явдал гарлаа. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Эрчист Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Амартүвшин, Эрчим хүчний группийн захирал Г.Мөнхцоодол, эсвэл ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл нарын хэнийх нь гарын үсэг зурагдах байв?

Хамгийн сүүлд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хоёрдугаар сарын 8-нд албан бичгээр мэдэгджээ. Б.Чойжилсүрэн өөрөө шийдэх гэхээр “Эрчист Монгол” компани нь шийдэж өгдөггүй. Түүний дээр ЗГХЭГ бий. Дундаа шидсэн гарын үсэгнээс болж дохио өгч сануулсаар байсан турбин “амь тавьжээ”.

ҮНСЭНД ТӨСӨВЛӨСӨН МӨНГӨ...

Дэлбэрсэн турбиний засварт мөнгө байхгүй ч үнсэн хаягдал дээр 40 тэрбум төгрөг босоод ирж. Нүүрсээ шатааж цахилгаан дулаан үйлдвэрлэсний дараах хаягдал үнсийг Эмээлт дэх 55 га газарт булахаар энэ онд 10 тэрбумыг нь төсөвлөжээ.

Уг үнсийг Эмээлтэд аваачиж булахгүйгээр цацраг идэвхт бодисыг нь бууруулаад, усан санд үнсэн сан байгуулж болох байв. Өмнө нь ч тэгж ирсэн. Бүр арга ядахад санал тавиад байдаг гадаадын компаниудад үнсээ худалдаад цемент, зам, блокных нь үйлдвэрлэлд ашиглуулж болох байв.

Гэвч үнсийг “үржүүлсэн баялаг” “мөнгөний машин” болгох ашиг сонирхол хэнд байв? Учрыг хөөвөл Н.Алтанхуягийн Засгийн газрын үед салбарынх нь дэд сайд асан, өнөөгийн их хурлын гишүүн П.Мөнхтулгын аав Ө.Пүрэвбаатарын хамаарал бүхий компани болон одоогийн сайдын нэрийг барьсан зарим этгээд стандартын бус далан гэгч зүйл хийж, ашиг олж бизнес цэцэглүүлжээ. 

Үүнээс харахад үнсээ лобби болгоод хамаг төсвөө тийш чиглүүлсэн ДЦС 3-ын дэлбэрэхээс яахав.

Алдагдалтай, ажилчид нь бага цалинтай, даргын суудал нь тавиулуудаар дүүрсэн энэ станцын өтөл турбин яаж өвөл дэлбэрчихээгүй юм. Өвөл дэлбэрсэн бол хот тэр аяараа холдож, нийслэлчүүд харанхуйд хэрэлдэж суух байсан биз.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
Эрчим хүч -- Монголын хөгжлийн тулгуур учраас анхнаасаа дэг журамтай зөв бодлогоор удирдлагаа явуулж, олон сайхан шилдэг инженерүүд төрүүлэн, тэдний дундаас мэргэжлийн удирдагч гарган салбараа зөв авч ирсэнээ (үе үеийн сайд П.Очирбат, Жигжид, Батхуяг) сүүлийн 10 жилд удирдлагыг танилын, намын хараагүй томилолт нойрхон дээр дооргүй шилдэгүүд шахагдан, гадуурхагддаг. ЭХ-ний ямарч мэргэжлийн дүргүй, туршлагагүй нэр хүнд, албан тушаал, ашиг харсан энэ Чойжилсүрэн мэтийн хүмүүс нутаг ус, хамаатан садан, танал талаа эргэн тойрондоо дүүргэж ямарч хариуцлагагүй, хяналт шалгалтгүй явж ирсэний гор гарч эрдэнэт хүний амь нас эрсдэж, 100 мвт-ын хүчин чадал нурж уналаа. Энэ завхарал ерөнхийлөгчийн тамгын газрын Содбаатар болон ажилтанууд, гишүүн бетон Ганбаагийн үйлдэлээс ил харагддаг. Ганцхан жишээ гэвэл:- ЭХ-ний 100 жилийн ойгоор 12 гавьяатан төрсөний 3 нь ДЦС-2 -ых байлаа. Гэтэл энэ гурав Станцыг дампруулсан асан дарга, нарийн хийцтэй Турбиныг хэт эргэлтэнд оруулан эвдэж, их хөрөнгө шамшигдуулсан мэргэжлийн бус цехийн дарга, утаагүй түлш үйлдвэрлэхээр ерөнхий сайдын өгсөн 17 тербум төгрөгийг үгүй хийсэн чадваргүй хэрэгтэнгүүдийг эзэнээ олоогүй арын хаалганы хуурамч карманы гавьяатууд болгосон байлаа. Энд зөвхөн Ү.Төмөрхуягт олгосон нь эзнээ олсон ба бусад 8 нь бурхан минь бүү мэдээ?! Энэ мэт шагнал урашуулал хүртэл эзэнээ олоогүйн завхрал юм. ДЦС-2-ыг дампууралаас аварч Дорнодын ДЦС, ТЭЦ-3,4-ийг хямралаас гаргасан мэргэжлийн удирдагч Ү.Төмөрхуягийг ЭХ-ний яамны сайдаар томилох хэрэгтэй. УИГишүүн Даваасүрэн саналаа өгөөч!! Б.Тогмид, С:Пүрвээ, Ө. Баярсайхан.
2025-06-05
Зочин:
Оюунэрдэнийн хахууль авч албан тушаалд томилсон эрх мэдэлтнүүдийн гайгаар л ийм юм боллоо ш дээ.Үнсэнд зориулсан мөнгөнөөс нь идэж байсан гэсэн үг турбинд зориулж хэрэглэхээр идэх мөннө гарахгүй байхгүй юу.Оюунэрдэнийг эртхэн зайлуулсан нь яамай даа үгүйээ оройтсон ч юмуу энэ өвөл тог тасрах эрсдэл өндөр болчихлоо
2025-06-05
Robert Alfred:
CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Recovercapital@cyberservices.com Telegram: @Capitalcryptorecover Call/Text: +1 (336) 390-6684 Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
2025-06-04

зочин:
ЦОО ШИНЭЭРЭЭ ДЭЛБЭРЭЭД СОНИН ЮМ. ХУУЧИН НЬ ХУГАЦАА НЬ ДУУСАН ОДОО БАС ДЭЛБЭРВЭЛ ТОГ ДУЛААНГҮЙ ӨВӨЛЖИНӨ ГЭЭД БАЙНА ХҮМҮҮС
2025-06-04
ТЭР ӨДӨР ӨДӨРЖИНГӨӨ МАШ ИХ ЦАГААН УТАА СУУНГАЛЗААД БАЙСАН Ш ДЭЭ. ТЭГЭХЭД Л БОЛОХГҮЙ БАЙСАН ЮМ БОЛОВ УУ. МЭДСЭН ЮМ УУ МЭДЭЭГҮЙ ЮМ УУ. ТЭР ИХ ХӨРӨНГӨ МӨНГИЙГ ҮГҮЙ ХИЙЖ ХҮНИЙ АМИНД ХҮРЭЭД ХАРИУЦЛАГА АЛГА .
2025-06-04
Чойжилсүрэн Тавинбэх мэтийн идэхийн дон туссан хомхойнуудад хариуцлага тооцооч
2025-06-04
Мөнх:
Яах гэж станцад дарга, ерөнхий инженер, техникийн ажилтнууд түүнчлэн аюулгүй ажиллагаа хариуцсан хүн ажилладаг юм бэ? Эдгээр хүмүүс өдөр цахилгаан станцын өдөр тутмын ажилагаа, техник, тоног төхөөрөмжийн найдвартай байдлын хариуцдаг бус уу. энэ хүмүүс турбиныг ажиллуулахгүй, аюултай байдалд байна гэдгийг хэлж, ажиллагааг зогсоох, ажиллагсадынхаа амь нас, эрүүл мэндийн төлөө тэмцэх эрх, үүрэгтэй. Дээр доргүй ажилаа сайн хий. энэхүү дэлбэрсэн турбиныг ажиллагааг зогсоож, яаралтай үзлэг засварт оруулах шаардлага тавьж байсан инженер техникийн ажилтан байгаа юм уу? байсан бол тэдгээрийн станцы удирдлагад томилж ажиллуулах хэрэгтэй.
2025-06-04
Хариуцлага тооцооч
2025-06-04