Х.Нямбаатар муушигаар бол ‘’шалдан ноён’’

Хотын дарга болсноосоо хойш нийслэлчүүдийг юм л бол хяргаж, зандчиж, элдэвлэн ‘’хаан’’ мэт аяглаж суусан Х.Нямбаатар Л.Оюун-Эрдэнийг огцорсон цагаас хойш гэнэт аядуу зөөлөн болчихож. Түүний улстөрийн ирээдүй энэ цаг үед хэт эмзэг байгаа нь мээрийн суудлаас унаж мэдэхээр байдалд орсон нь түүнийг аядуу байхаас өөр аргагүй байдалд оруулаад байна.
Улаанбаатар хотын мээр Х.Нямбаатар Монголын улс төрийн хамгийн тод илрэл, улс төрд нэгэн ховор “үзэгдэл’’ бас хамгийн эмзэг жишээ. Х.Нямбаатар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байх үед “мултрахгүй сүүдэр” мэт дагалдаж явсан нь саяхан. Харин Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулсаны дараа Х.Нямбаатарын улстөрийн карьер төгсөж мэдэхээр эмзэг байна.
Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар нэг зоосны хоёр тал, нэг нь байвал нөгөө нь байна, нэг нь унавал нөгөө нь дагаж унах жамтай. Яг үнэндээ Л.Оюун-Эрдэнэ үгүй бол Х.Нямбаатар муушигаар бол ‘’шалдан ноён’’
Түүний улс төрийн жинхэнэ “амьдрал” Л.Оюун-Эрдэнийн хамгаалалт, улстөрийн нөлөөнд түшиглэн тогтсон нь худал биш. Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэлдээ хэт автаж, ёс зүйгүй шийдвэрүүд гаргаж асан тэрээр үнэндээ бие даасан лидер байгаагүй.
Хотын даргын суудлаас мултарвал НИТХ-ын төлөөлөгч болж улс төрийн хувьд “хулхи хувцас” өмссөн ноён шиг л харагдах биз.
Тэрээр өмнө нь иргэдээ гудамжинд загнаж, аархаж явсан хар авирынхаа араас “зөөлөн” дүрд тоглохоос өөр аргагүй болжээ. Түүний өнгөрсөн хугацаанд гаргасан илт тэнцвэргүй, эрх мэдлийн хэтрүүлэг бүхий шийдвэрүүд нь түүнд олдсон нөхцөл байдлаас өөрийн үнэ цэнийг авч үлдэх боломжийг хаасан бодит үнэнтэйгээ одоо нүүр тулж буй нь энэ бизээ.
Л.Оюун-Эрдэнэ байхгүйгээр Х.Нямбаатарын улс төрийн амьдралын суурь нь бутарч, тэрээр үл хүлээн зөвшөөрөгдсөн, хэлэх үггүй “шалдан ноён” мэт болж хувирсан нь улс төрийн томоохон уналт байж мэднэ. Тэрээр зөвхөн “том” лидерийн араас гүйх, нэр нүүрээ тэднээс “зээлж” явсаны шангаа одоо хүртэж буй нь Л.Оюун-Эрдэнийн араас Х.Нямбаатарыг явуулах ёстой гэсэн нийгмийн шаардлага харуулж буй.
Манай улс төр дэх энэ мэт эмгэнэлтэй дүр төрх бол эрх мэдлийн тогтолцооны хэт төвлөрөл, шударга бус нөхцөл байдлын илэрхийлэл.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ