Яамгүй сайд нар ''баяртай''

Г.Занданшатарын засаг “цомхон” мөртлөө “цэх” байх уу?
Засгийн эрхийг авсан Г.Занданшатарын тэргүүлсэн шинэ кабинет яамдын бүтэц, бүрэлдэхүүнээ цомхон, илүү хариуцлагатай байлгахаа зарласнаар “яамгүй сайд нарын эрин” дуусав. Тэдгээр нь Б.Тулга, /Боомтын сэргэлтийн үндэсний хороо/ Р.Эрдэнэбүрэн, /20 минутын хот Үндэсний хороо/, Э.Одбаяр /Хяналт үнэлгээний үндэсний хороо/
Улс төрийн сөрөг хүчнүүдэд "огт хийдэг ажилгүй, зөвхөн зөөлөн сандалд залардаг" гэх шүүмжлэлд өртдөг яамгүй сайдын институц бол Г.Занданшатарын хувьд улс төрийн “илүүдэл жин” байжээ. Иймд шинэ засаг “цөөхөн сайдтай, гэхдээ хэт олон ажлыг нуруундаа үүрэх” загвар руу явж байгаа нь хариуцлага хүлээлгэх, төвлөрсөн бодлого хэрэгжүүлэх гэсэн оролдлого байж болох юм.
Харин Ерөнхий сайдын ийм шийдэл нь төрийн механизм дахь “шагналын” зарчимтай зөрчилдөх тул дотоод тэнцвэр алдагдах, фракцын шахалт ч нэмэгдэх нь тодорхой. Үүнээс гарах Г.Занданшатарын ур чадвар, улс төрийн маневр одоо л харагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ