Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТУХАЙ "ТӨЛБӨРТ" НИЙТЛЭЛИЙГ Б.БАТЦЭЦЭГ САЙД ШҮҮМЖЛЭВ

img

Их Британийн "The Times" сайтын онцлох буланд "Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг В.Путины хамсаатан гүтгэж огцрууллаа" гэх гарчигтай нийтлэл гарсан. Тус нийтлэл нь уншигчдийн мөнгөө төлж нэвтэрдэг "онцлох" буланд байршжээ. Гарчигаасаа эхлээд сонирхол татахуйц, Монголын улсад сая өрнөж өнгөрсөн улс төрийн халуун үйл явдлыг дүгнэжээ.

Олон улсын хэвлэлд гарч буй аливаа нийтлэлийг гарчигт улс төрийн албан тушаалтны байр суурийг гарчиглахдаа тухайн эх сурвалжийн нэрийн ард тодорхойлогдох хоёр цэг тавиад араас нь хэлсэн үгийг нь бичдэг. Тэгвэл "The Times"-ийн нийтлэл "төлбөрт агуулгатай" гэдэг нь гарчигаасаа эхлээд тодорхой харагдана. Мөн Монголын улс төрчдийн эцэс төгсгөлгүй авилга, алдагдсан боломждоо тэсэрсэн иргэдийн жагсаалыг В.Путины хамсаатаны явуулга хэмээн гуйвуулжээ. Монголын шинэ цагийн залуус, тэдний хүсэл эрмэлзлээр өрдөгсөн жагсаалыг илтэд мушгисан уг нийтлэлийн агуулга "төлбөрт" байна.

Энэ талаар гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: 

"Сүүлийн өдрүүдэд манай улсын нийгэм, улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор гадаадын хэвлэл мэдээллээр зарим ташаа мэдээлэл гарч буйтай холбогдуулан Монгол Улсын Их хурлын гишүүн, гадаад харилцааны салбарыг хариуцаж ирсэн Засгийн газрын гишүүн, цаашилбал иргэний хувьд санаа зовниж, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ. The Times мэдээллийн сайтад 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдөр манай улсын дотоод улс төрийн нөхцөл байдал, үйл явдлыг гуйвуулсан, бодит үндэслэлгүй, хүмүүсийг айдаст автуулах зорилгоор санаатай зохион байгуулж, захиалсан байх магадлалтай нийтлэл хэвлэгджээ. Уг нийтлэл нь Монголын ардчиллыг дорд үзсэн, гадаад уншигчдад төөрөгдөл үүсгэх замаар ямар нэг ашиг хонжоо хайсан агуулгатай нь илт байна. Улмаар асуудлыг хөрш орнуудын харилцаатай хамаатуулан, бодит байдлыг гажуудуулсан нь ихээхэн сөрөг үр дагавартай үйлдэл юм. The Times сайт “засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр” хэмээн хэдэнтээ дурдсан ч бодит байдал, бусад эх сурвалжийн мэдээллийг орхигдуулж, хэт өрөөсгөл хандсанд харамсаж байна. Эш татсан “сурвалжууд” нь үнэн хэрэгтээ улс төрийн эрх мэдэл, байр сууриа алдаж, өнгөрсөн хугацаанд хийсэн бусармаг үйлдлээ ямар ч үнээр хамаагүй хаацайлах гэсэн этгээдүүд байхыг үгүйсгэхгүй. Тэдний үйлдэл, өөрсдийн эрх ашгийг хамгаалах өчүүхэн сонирхлын дор улс орны нэр хүндийг олон улсын тавцанд унагааж буй нь эх орноосоо урвасан үйлдэл гэж үзэхэд хүргэж байна. Манай нийгэм, дотоод улс төрд сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явц нь шударга ёсыг нэхсэн ард түмний хүсэл эрмэлзэлтэй шууд холбоотой. Ингэхдээ ардчилсан улсын эрх чөлөөт иргэдийн хувьд асуудлыг хөндлөнгийн оролцоогүй, тайван замаар, шаардлагаа тодорхой тавьж, ардчиллын давуу талыг нотлон харуулсан бөгөөд олон улсын сэтгүүлчид, ажиглагчид ч үүнийг онцлон тэмдэглэж байв. Монголын парламент ард түмнээ төлөөлсөн төрийн эрх барих дээд байгууллагын хувьд ардчилсан зарчим, эрх зүйт ёсыг баримтлан хэнээс ч хараат бусаар ажиллаж, зохих шийдвэрээ гаргаж байгаа. Энэ хүрээнд ч шинэ Ерөнхий сайдыг зохих хууль, журмын дагуу томилсон. Парламентыг хүчгүйдүүлж, тогтолцоог өөрчлөх, улмаар нэг хүний засаглал тогтоохыг санаархаж байна гэх хардлагыг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч тодорхой няцааж, эргэлзээгүйгээр нотолсон билээ. Гэтэл дээрх ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн бөгөөд олон улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн бусад байгууллага бодит байдлыг олон талаас нь, баримтад тулгуурлан мэдээлсэн. Нөгөөтээгүүр, монголын иргэд, олон нийт гадаадын хэвлэлд гарсан аливаа мэдээллийг шууд эх сурвалжаас нь авч, бодит байдалтай нь харьцуулан үнэлж цэгнэх боловсрол, мэдлэг, соёлтой. Ийм ч учраас дээрх мэдээлэл үнэнтэй нийцэхгүй байгааг олон нийт ойлгож, үзэл бодлоо илэрхийлж, буруушаахын зэрэгцээ монголын ард түмний боловсрол, мэдлэг, төлөвшлийг төдийгүй ардчилсан сонголтыг гутаан доромжилж буйд ихээхэн дургүйцэж, хуурамч мэдээллийн цаад эзэд, учир шалтгааны олж тогтоохыг хүлээж байгаа нь ажиглагдаж байна. Монгол Улс 1990 онд ардчиллыг сонгож, иргэний эх чөлөө, олон намын тогтолцоо, хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэсэн эрх зүйт төрийн тогтолцоогоо бий болгосон. Энэ хугацаанд хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, эдийн засаг, санхүүгийн асуудалд олон ургалчаар хандаж, санал зөрөлдөөн гарах тохиолдол байсан. Харин улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай шууд холбогддог гадаад бодлого, харилцаанд олон нийт, улс төрийн намууд эв эетэй нэгдмэл байж ирсэн. Гуч гаруй жилийн тэртээ бие даасан, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн гадаад бодлогын суурь зарчмуудаа тодорхойлж, өнөө хүртэл хэлбэрэлтгүй дагаж ирсний дүнд аливаа эрсдэл, аюул, хөндлөнгийн нөлөөллөөс ангид байж чадсан билээ. Гэтэл улс орны дотоод улс төрийн асуудалд гадаад хүчин зүйлийг ашиглах “болчимгүй” оролдлого ийнхүү гарч байгаа нь хөрш орнуудтай тогтоосон найрсаг харилцаа, олон улсад өсөн нэмэгдэж буй улс орны нэр хүндэд нөлөөлөх, цаашилбал тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлж буй үйлдэл гэдгийг дахин онцолж байна". гэжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Walker:
This is my testimony on how I finally joined the new world order, Illuminati after I have been trying to join for over 2 years now but scammers took money from me several times. I have been searching to join the Illuminati for so long, but scammers keep taking my money until early this year when I meet with Lord Felix online I contacted him and I explained everything to him and he recommended the registration used and I paid for the big member to get me started and I was initiated into the World Order online and I receive the sum of $1,000,000 us dollars in to my bank account instantly after my online initiation ritual and also I will be earning $33,000 us dollars monthly, I'm very happy! And promise to spread the good work of Lord Felix. If you are interested in joining the new world order Illuminati today, contact Lord Felix today instead of accepting scammers to take your money all in the name of helping you join, Contact Lord Felix Via email illuminatiofficial565@gmail.com or WhatsApp +447918641801
2025-06-16
Elizabeth Rush:
God bless Capital Crypto Recover Services for the marvelous work you did in my life, I have learned the hard way that even the most sensible investors can fall victim to scams. When my USD was stolen, for anyone who has fallen victim to one of the bitcoin binary investment scams that are currently ongoing, I felt betrayal and upset. But then I was reading a post on site when I saw a testimony of Wendy Taylor online who recommended that Capital Crypto Recovery has helped her recover scammed funds within 24 hours. after reaching out to this cyber security firm that was able to help me recover my stolen digital assets and bitcoin. I’m genuinely blown away by their amazing service and professionalism. I never imagined I’d be able to get my money back until I complained to Capital Crypto Recovery Services about my difficulties and gave all of the necessary paperwork. I was astounded that it took them 12 hours to reclaim my stolen money back. Without a doubt, my USDT assets were successfully recovered from the scam platform, Thank you so much Sir, I strongly recommend Capital Crypto Recover for any of your bitcoin recovery, digital funds recovery, hacking, and cybersecurity concerns. You reach them Call/Text Number +1 (336)390-6684 His Email: Recovercapital@cyberservices.com Contact Telegram: @Capitalcryptorecover His website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1

Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson yanhan
2025-06-16
Иргэн:
Ммс болон Рио тинто гийн авир хэтэрч унасан дээр нь босохгүй болтол дарах санаатай бна горьдоорой та нар оюун иргэнтэйгээ боссон цагт та нар хүзүүгүй шигээ гадаадруу зугтаана
2025-06-16