ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАЖ, ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

Өнөөдөр буюу Баасан гаригт/2025.06.20/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж 2025 оны төсөвт тодотгол оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр товолжээ. Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагыг мөн 2.3 их наяд төгрөгөөр бууруулж 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй байх бодлогыг үргэлжлүүлнэ гэж мэдэгдээд буй.
Тэгвэл нийт 2.3 их наяд төгрөгөөр энэ оны төсвийг тодотгох нөхцөл үүссэн бөгөөд үүнээс Хэмнэлтийн хуулийн хүрээнд хугацаандаа амжиж гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг буцаан татсан нийт 328.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эхний ээлжинд хэмнэх тооцоо танилцуулсан. Тэгвэл үлдсэн 1.9 их наяд төгрөгийг төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвөөс танах байдлаар хэмнэх аж. Мөн хэмнэлтийн тодотголын хүрээнд 14.400 төрийн алба хаагчийг цомхотгохоор болсон бөгөөд үүнд эмч болон багш нар хамаарахгүй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ