“The MongolZ” CS2-ын дэлхийн дэд аварга болов

img

 

2025 оны эхний “Counter-Strike 2” (CS2) дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025”-д Монголын “The MongolZ” баг дэд байрт шалгарч, зөвхөн Монгол төдийгүй Азийн esports-ын түүхэнд урьд хожид байгаагүй амжилтын эзэн боллоо.

“The MongolZ” бол Монголын кибер спортын залуусын хамгийн амжилттай багийн нэг. Өмнө нь олон улсын тэмцээнүүдэд оролцож, Европ, АНУ, Азийн шилдэг багуудтай эн тэнцүү тоглолт үзүүлж ирсэн тэд энэ удаагийн BLAST.tv Austin Major 2025-т түүхэн амжилт тогтоолоо. Энэхүү багийн бүрэлдэхүүнд орсон тоглогчид бүгд 18–23 насны хооронд бөгөөд тэдний хурд, сэтгэлзүй, багийн уялдаа энэ тэмцээний гол ялалтын хүчин зүйл болсон.

Багийн зарим гол тоглогчдыг дурдвал:

  • bLitz (Д. Билгүүн) — Капитан, багийн тархи, стратегийн удирдагч.

  • Techno4k — Шархадсан ч тоглолтоо орхилгүй үргэлжлүүлсэн эр зоригийн бэлгэ тэмдэг.

  • Sk0R, 910, Senzu — Багийн галын хүчийг тээж, гол ялалтын оноог бүрдүүлсэн хүчирхэг гишүүд.

Эдгээр залуусын амжилтын цаана Монгол дахь хүнд нөхцөл, дутмаг дэмжлэгийг үл харгалзан, өөрсдийн итгэл, уйгагүй хөдөлмөр, бэлтгэл байсан юм.

20 хоногийн турш үргэлжилсэн тус тэмцээнд Европын 16, Америкийн 11, Азийн 5 баг ур чадвараа сорьсон. Ази тивээс эрх авсан таван багийн хоёр нь Монголын баг байсны нэг нь “Chinggis Warriors” байсан ч тэд тэмцээнээ 25–27-р байраар өндөрлүүлжээ. Харин “The MongolZ” баг Азийг төлөөлөн цааш шалгарч, дэлхийн шилдэг наймд багтан хасагдах шатанд оролцох эрхтэй болсон юм.

Манай баг шөвгийн наймд дэлхийн шилдэг багуудын нэг “FaZe Clan”-ыг буулган авч, хагас шигшээд Бразилын “paiN Gaming”-ийг ялж, аваргын төлөө хүч үзэх эрхтэй болсон. Финалд тэдний эсрэг дэлхийн чансааг тэргүүлэгч, Францын “Team Vitality” баг хүлээж байв. Vitality нь өмнөх долоон тэмцээний зургаад нь түрүүлсэн, 39 тоглолтоос ердөө хоёр хожигдолтой ирсэн байлаа.

Монголын залуус финалын эхний үед 13:5-аар хожсон ч дараагийн хоёр үеийг 4:13, 6:13-аар ялагдаж, 1:2-оор дэд байрт орлоо. Гэвч тэд Ази тивээс CS2-ийн финалд шалгарсан анхны баг, хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг (дундаж нас 20.8), мөн хамгийн олон буюу 53 үеийн турш тоглосон баг хэмээн олон дээд амжилт тогтоосон байна. Мөн нэг тоглолтод эсрэг багийн тоглогчийг 36 удаа гэмтээсэн нь бас нэгэн рекорд байлаа.

Энэхүү түүхэн финалыг дэлхий даяар 1.77 сая хүн шууд үзсэн нь “Counter-Strike” тоглоомын түүхэн дэх хамгийн өндөр үзэлттэй тоглолт болсон байна. Монгол хэл дээрх шууд дамжуулалтыг 100 мянга гаруй хүн үзсэн нь ч бас рекорд үзүүлэлт байлаа. Д.Сүхбаатарын талбай, “Степ Арена”, Ховд, Дархан зэрэг газруудад хэдэн мянган монголчууд цуглаж багийнхаа ялалтыг хамт тэмдэглэсэн нь өмнө нь цахим спортын хүрээнд харагдаагүй үзэгдэл болж чадлаа.

Шагналын сан 1.25 сая ам.доллар байсан энэ удаагийн тэмцээнд аварга болсон “Team Vitality” 500 мянган ам.доллар хүртсэн бол “The MongolZ” баг 170 мянган ам.долларын эзэн боллоо. Хагас шигшээд шалгарсан багууд 80 мянган ам.доллар авсан байна.

Энэхүү тэмцээн “Counter-Strike” тоглоомын 20 гаруй жилийн түүхэнд Азийн баг ийм өндөр амжилтад хүрсэн анхны тохиолдол боллоо. “The MongolZ” багийн энэхүү амжилт нь Монголын цахим спортын салбарт шинэ эрин эхэлж буйг илтгэх ба зөвхөн esports биш, залуусын зорилго, мэргэжлийн өсөлтийн шинэ боломж, олон улсын тавцанд өрсөлдөх Монгол чадварын бэлгэ тэмдэг болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MY INVESTMENT FUNDS WAS RECOVERED BY FORENSICHACKERSTECH RECOVERY TEAM:
I want to express my sincere appreciation for all the work you and your team has done for me in retrieving my USDT assets from a cheating investment platform that I acquainted myself with through their broker agent on LinkedIn. I was not sure what I was getting myself into when I spoke with you a month ago...I did not think you could get my USDT assets extracted from the scammers as soon as you did. I was very skeptical at first because it was my first time hearing of someone not to mention a firm capable of tracing and retrieving digital assets lost to fraudulent transactions. After being turned down for a withdrawal request, I approached their support desk and the agent for assistance but to my dismay they were asking me for some sort of settlements each time before I Could withdraw my funds. A friend from work said to look up " Digital assets recovery solutions " in the Internet and so I did. After going through about a dozen different infos on firm’s and recovery agents, I was getting a bit discouraged then I finally saw your FORSENICHACKERSTECH RECOVERY CENTRE info and liked the reviews I read. No red-flags went off so I decided to make contact. It was an easy, laid-back conversation explaining everything that can be done to recoup my digital assets and improve my financial situation. It sounded good to me so I took you up on your offer. In just three days of hard work on FORSENICHACKERSTECH; team part, my USDT assets was successfully recovered from the scam platform. I realize not everyone has the same recovery problems but you folks were fast and really worked for me and am assured your services will help many others as well, you can contact the firm using their contact informations below, Email : FORSENICHACKERSTECH @ GMAIL . COM
2025-06-24
татвараа төлөөрэй, 17к доллар
2025-06-23