Л.Оюун-Эрдэнийн сураг алдрав

img

 

Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаасаа огцорсноосоо бүтэн сарын турш төрийн ордны чуулганы танхимд үзэгдсэнгүй. Нөгөөтэйгүүр огцорсон ч улстөр хэвээр хэмээн өөрийгөө тодорхойлдог түүний улс төр дэх идэвхи унтарсныг, нам дотроо туйлын ганцаардсаныг нь харуулж буй.

Чуулганы хуралдаанд суухгүй байгаа Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д зорчсон гэх мэдээлэл бий. Итгэл даах тэнхээгүй хэмээн намын ах нар нь нүүр буруулж, хэсэгтээ аниртсан түүний эл үйлдэл улстөрөөс түр зуур хөндийрч, дараагийн алхамдаа бэлтгэж буй гэх тайлбараас эхлээд эрэн сурвалжлагдах ёстой баримтуудаас бултаж буй гэсэн хардлага ч хөвөрч байна.

Төлбөртэй нийтлэл ба гадаад PR

Сүүлийн долоон хоногт Л.Оюун-Эрдэнийн нэр холбогдсон ноцтой асуудал бол The Times дээр гарсан улстөрийн PR нийтлэл байсан юм. Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй ойр харилцаатай, түүний хамтрагч мэтээр нийтлүүлсэн байв. Үүнд нь ч Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хариу тайлбараар няцаалт өгч, Л.Оюун-Эрдэнийг буруутгаад амжсан.

Хэдийгээр энэ нийтлэл хэнээс захиалагдсан нь нууцлаг хэвээр байгаа ч улстөрийн хүрээнд үүнийг Л.Оюун-Эрдэнийн улстөрийн хүрээллийн зүгээс санаачилсан гэх таамаг хөвөрч буй. Тэрээр Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрохын өмнө ч гадаад пи-ар ажилд ихээхэн хэмжээний төсөв зарцуулж байсан түүх бий.

Үүний зэрэгцээ түүнийг огцруулах үйл явцыг тойрсон сөрөг мэдээллүүдийг цахим орчноос устгуулах ажиллагаа явагдаж байна. Тодруулбал нам нь дэмжээгүй, итгэл үзүүлээгүй гэх агуулгатай нийтлэлүүдийг Google, facebook платформууд дээрээс төлбөртэйгөөр устгуулж буй сураг бий.

Хэрэв энэ үнэн бол үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, өөрт таалагдаагүй мэдээллийг арилгахын тулд олон улсын платформуудыг ашигласан зохион байгуулалттай ажиллагаа явагдаж байна гэсэн үг. Энэ нь Л.Оюун-Эрдэнэ төрийн бус хувийн ашиг сонирхолд нийцсэн мэдээллийн дархлааг бий болгох гэж буй ноцтой алхам.

Л.Оюун-Эрдэнийн улстөрийн замнал бол Монголын шинэ үеийн популизм, имижийн улс төр хэрхэн өрнөж, бас хэрхэн унтрахыг харуулсан тод жишээ. Гэвч ганц хүнийг шүүмжлэхээс илүүтэй, түүнийг төрүүлсэн улстөрийн соёл, намын зохион байгуулалт, дэмжлэгийн систем, хариуцлага тооцох тогтолцоог ч эргэн харах хэрэгтэй.

Нам нь дэмжээгүй, чуулганд суухгүй байгаа, гадаад PR-д хүч тавьж байгаа нь зөвхөн Л.Оюун-Эрдэнийн улстөрчийн төгсгөл биш, харин Монголын улстөрийн шинэ үеийнхний улстөр хийх аргачлалд суурь өөрчлөлт орох цаг болсоны дохио ч байж мэднэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jung louis:
CONSULT A LICENSED BTC / ETH RECOVERY EXPERT -SPEED ETHICAL RECOVERY HACKER friends. A month ago, I lost almost $845,000 to these online con artists. I was deeply wounded by the fact that it took me a long time to understand they were scammers. I didn't know what to do. After learning about it, a buddy suggested that I contact SPEED ETHICAL RECOVERY. They worked with me for a few hours, and within a day, they had retrieved all of my stolen Bitcoin. In order to ensure that all victims of scams have their money back, I declared that I would not keep this information to myself but would instead make it public. Contact them right away and provide your own testimony if you find yourself in a similar circumstance. mail ; speedethicalrecovery@hotmail.com Signal ; +447587627007 Whatapp ; +4407394810353 Website ; https://speedethical-recovery.lovable.app
2025-07-09
dda liey554:
Relationships are a journey, and it's important to set goals along the way. This post offers honest relationship goals that are both practical and meaningful. From effective communication to prioritizing quality time, these goals will help you build a strong and healthy relationship. It's refreshing to see a post that focuses on the real, everyday aspects of a relationship, rather than just the highlight reel. If you're looking to strengthen your relationship, this post is a great place to start. If you want to monitor your boyfriend's incoming outgoing and deleted messages, his text messages, phone activities to know who is communicating behind you, Reach out to infotheprohackers@gmail.com to grant you access to his phone without his consent.
2025-06-25
хариу:
өгөөдэйбаатар гэгч этгээдээр худлаа яриулсан, тэр нь үнэмшилгүй бүтэлгүй болсон
2025-06-25
үглээ өвгөн.:
гэнэт гарч.ирсэн.мулгуу.харанхуй этгээд алга.болж гэрэл.гарав.!!!
2025-06-25
үглээ өвгөн.:
О.Э.гэнэт гарч гэнэт алга.болно. Ийм тавидантай.!!!
2025-06-25
ойлгомжтой:
Хэрэв монголд хууль ёс гэж байдаг, тэр нь төрийн өндөр албан тушаалтанд ч нэгэн адил үйлчилдэг л юм бол Л.О хаана очсон нь дэндүү ойлгомжтой юм биш үү. Эрх хүүхэд нь эцгийнхээ мөнгөөр тоглосон. Эцэг хүү аль аль нь энэ их мөнгийг хэрхэн яаж олж долоодгоо ил шууд хэлж чадаагүй. Нийгэмд үүнийг товчоор "Орлогоо нотлох" гэдэг. Хүү ч бай, эцэг нь ч бай шударгаар мөнгөжсөн байж болно л доо. Тийм бол түүнээ тайлбарлаж чадаж байх ёстой юм. Зүгээр нотолчихоо л гэсэн. Нотлоогүй. Бусад хүмүүс ч тэрхүү санаагаар бизнесээ өргөжүүлж, Ерөнхий сайд шигээ баян болж болж байх ёстой. Түүний хүү шиг олон зуун монгол банди нар мөнгөжих боломжийг нь хулгайлаагүй л юм бол тэр хүү нь бас мөнгө олсон арга ухаанаа хэлэх ёстой байлаа. Даанч хэлээгүй шүү дээ. Бантсан, шоконд орсон. Тэгээд хэсэг гүрийх зам сонгосон. Тэр нь мухар зам байлаа. Тэгээд үнэнд гүйцэгдэн огцорсон. Л.О хүүгээсээ л болсон. Хүү нь эцгийгээ байнга иймээрээ, даргаараа, мөнгө их олдгоороо байх юм шиг сэтгээд их мөнгөөр нь туйлчихсан. Хүүхэндсэн, хэхэхэхэ. Тэгээд эцгээ нэг ёсондоо "хөнөөчихсөн". Ажлаа өгч байгаад Л.О архи ууж байгаад хүүгээ нэвширтэл нударсан байж ч магад. Тэгээд үйлдэл дээрээ баригдаад ч юм уу цагдаа ачаад явчихсан байж болно. Тэгсэн бол тэр очих газартаа л хүрч байгаа нь тэр. Гайхаад байх зүйлгүй.
2025-06-24
хариу:
өгөөдэйбаатар гэгч этгээдээр худлаа яриулсан, тэр нь үнэмшилгүй бүтэлгүй болсон
ийм эргүүг сэлэмсүх өөрөө л монголын хаан суух гэж гаргаж ирсэн.
2025-06-24
сэтгэгдлэл:
Мангар, боловсролгүй, ёсзүйгүй лалрын этгээд зайлж, Монгол сайхан болж бнөө? Сошиалд хүртэл мэдрэгдэж бна ш дээ? Худалч, төлөвшөөгүй, эх хэлээрээ ярьж чаддаггүй, ярихааараа маш ойлгомжгүй юм ярьдаг, ярилцлага өгөхдөө дандаа тавилттай жүжиглэдэг, бүхнийг пиараар шийддэг энэ зальхай этгээдийг эртхэн зайлуулах бсын? яриаг нь сонсох үнэн ядаргаатай ш дээ, зайл2 Кино үзэж бхдаа тэмдэглэл хөтөлдөг, тамхи татвал 50 саяар торго гэж хэлдэг, эмэгтэйчүүд эрт гэрлээд бвал цэрэгт явуулъя гэж солиордог, 400 сая жуулчин авчирна гэж балайрдаг, 30 насандаа анх хотод орж ирсэн гэх мөртлөө онц сурвал аав ээж хоёр "Бамбарууш" кафед оруулдаг бсан гэж эргүүтдэг, ард түмнээ "ялаа" гэж доромжилдог, Хятадын хөгжлийн галт тэргэнд суудаг ийм эргүү лалрыг зайлуулсан нь дээр?
2025-06-24
ийм эргүүг сэлэмсүх өөрөө л монголын хаан суух гэж гаргаж ирсэн.
orlogoo notol. martaagui shuu
2025-06-24