О.Хангай тэргүүтэй бөхчүүд Ч.Батзориг зааны галд бэлтгэлд гарчээ

Нар хур тэгширсэн дэлгэр зун айлсаж, наадам эхлэх өдөр хаяанд ирлээ. Бөхчүүд наадмын бэлтгэлээ базаахаар галдаа гарч эхэлсэн байна. Ховд аймгийн Ховд бөхийн дэвжээний О.Хангай аварга, Б.Пүрэвсайхан заан тэргүүтэй бөхчүүд энэ жил Багахангай дүүрэгт, Ч.Батзориг зааны галд бэлтгэлээ базааж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Улсын заан Б.Бат-Өлзий "Ховд" бөхийн дэвжээнээс тусдаа, Дархан аварга А.Сүхбатын удирдлага дор наадмын бэлтгэлд гарсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ