Дэд сайдад горилогсдын нэр тодорч эхэллээ

img

 

Сүүлийн үед Засгийн газар төсөвт тодотгол хийх тухай яриа идэвхтэй өрнөж, төр бүсээ чангална, хэмнэлт хийнэ, давхардсан орон тоог цөөлнө гэх мэт олон нийтийн сэтгэлд нийцсэн гоё уриа, зорилтыг гаргаж тавьж байна. Ард иргэд үнийн хөөрөгдөл, амьжиргааны доройтолд туйлдаж, бүсээ аль хэдийнэ чангалсан энэ хүндхэн цаг үед төр өөрөө тэвчээртэй, бодлоготой тоглогч мэт харагдахыг зорьж буй нь нэг талаас тайвшруулах мессеж өгч болох ч нөгөө талаас туйлдсан олонхын тэсвэр хатуужлыг сорьж буй алхам мэт ч харагдаж байна.  

Гэвч нөгөө талд нь үл ойлгогдох, бүр ил цагаан зөрчилдөөн явагдаж байна. Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс дэд сайд нарыг дахин томилох асуудлыг ярьж эхэлсэн нь дээрх хэмнэлтийн логиктой бүрэн зөрчилдөв. Төсвийн хэмнэлт хийж, дарга цэргийн давхардсан бүтэц, үрэлгэн зардлыг танах ёстой гээд ам алдсан төр өөрөө хэрэггүй албан тушаал бий болгож, халаасны улстөрчдөдөө байр суурь олгох гэж байгаа нь ард иргэдийн тэвчээрийг доромжлохтой ялгаагүй.

Дэд сайд горилогсод:

Уяач Б.Нямжав, МАН-ын дэргэдэх залуучуудын холбоо СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагва, Боловсролын дэд сайд асан Г.Ганбаяр, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн, УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Амарсанаа, Сангийн дэд сайд асан С.Мөнгөнчимэг, Б.Цогтгэрэл нарын нэрс яригдаж байна.

Дэд сайдын албан тушаал бол үнэндээ бодит эрх мэдэлгүй, сайдынхаа хэлсэн үгийг давтаж суудаг ‘’даргын туслах’’ төдий үүрэгтэй. Ямар ч бодлого тодорхойлох эрх мэдэлгүй, шийдвэр гаргах чадамжгүй ч төсөв дээр суусан хэдэн зуун сая төгрөгийн цалин, унаа, албан өрөө, жолооч, зөвлөхүүдийнх нь цалин гэх мэтээр улсын төсөвт жинхэнэ ачаа үүрүүлдэг бүтэц бол дэд сайдын алба юм.

Үнэн хэрэгтээ энэ бол эрх баригч намын фракц хоорондын тохироо, албан тушаалын наймааны хэлбэр. Нам дотроо гүйцэд дэмжигдээгүй, эсвэл сонгуулиар гудамжинд үлдсэн хүмүүсийн амыг таглах, дараагийн сонгуульд дэмжлэг авах суурь нөхцлөө бэлтгэх гэсэн оролдлого болохоос биш төрд хэрэгтэй гэж үзээд гаргаж байгаа шийдвэр биш.

Төр өөрөө бүсээ чангална гэсэн чин үнэн үг бол дэд сайдын суудлуудаа танах ёстой байтал харин ч нэмэх гэж оролдож буй нь улстөрчдийн хоёр нүүртэй бодлого, популист хандлагын тод жишээ мөн.

Эдийн засаг хүндэрч, ард иргэд бүхий л түвшинд ачаа үүрч яваа энэ үед үнэхээр төр өөрөө хариуцлагатай, ухаалаг байхыг хүсэж байвал хэрэггүй албан тушаалын сандал нэмэх биш, харин ч улстөрийн шахаагаар бий болсон бүтэц, орон тоог цомхотгож, төрийн нэрээр өөрсөддөө ашиг хүртдэг тогтолцоог таслан зогсоох учиртай юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
2025-06-26
ЗАЙЛЦГАА:
ЗАЙЛЦГАА
2025-06-26
MY INVESTMENT FUNDS WAS RECOVERED BY FORENSICHACKERSTECH RECOVERY TEAM:
I fell into the hands of rippers camouflaging as crypto influencers and traders, and that’s how they stole millions of USDT from my company’s resources. Knowing that no matter how much I pleaded with these influencers, they would never refund my invested funds. I had to engage the help of the authorities who also couldn’t help as well. I decided to take extra moves, I got in touch with a bunch of lost asset recovery specialists, and unfortunately, they just kept asking for fees and fees without delivering the task to whom I hired them. I can’t recall how I came across Forensichackerstech information, I guess it’s a forum and multiple individuals were discussing how they got help getting back their stolen money with the help of FORENSICHACKERSTECH. Reading their conversations, I realised they were from various countries, I was thrilled and hastily got in touch with FORENSICHACKERSTECH via ( Forensichackerstech @ gmail com ) and getting to trust another individual was a bit tricky however with multiple assurances and proofs, I gave in to their terms and I am gladly writing this review to let the world know that FORENSICHACKERSTECH, Successfully got back every penny lost to those rippers. Please if you come across this positive review, share it as you might be saving someone’s financial life that has been ruined or about to be ruined by these crypto rippers. Working with FHT was amazing and I forgot that they are time-efficient.”
2025-06-26