МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ СОНГУУЛИЙН ШТАБ УУ!!! ???

Дотоодын хөрөнгийн зах зээлд өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн ”Монголын хөрөнгийн бирж” ХК 2025 оны 1 дүгээр сард Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч шинэ удирдлагатай болсон. Тэр бол өмнөх Засгийн газрын үед “Хурдасгуур төв”-ийн удирдлагаар ажилласан Хөгжлийн эдийн засагч гэх Б.Дөлгөөн юм.
Тэрээр биржийн удирдлагын ажил авсан цагаасаа хойш хувийн амбиц, алдар нэрийн араас улайран хөөцөлдөж, хаана л олон хүн цугласан газар байна тэр бүгдэд шургалан хурал, илтгэл, форум юу л таарнасэдэв голохгүй нэр, зургаа хавчуулан энд тэнд цохиж явж харагддаг.
Тэгвэл мань эр Монголын хөрөнгийн биржийн байрыгхувийнхаа өмч мэт ашиглан бирж дотор “студи”, бас давхар хуулийн компани байршуулж, ажил хүлээн авахдаа дагуулж ирсэн эмэгтэйгээ биржээс цалинждаг хувийн туслах болгон, албаны туслахтайгаа зэрэгцүүлээд суулгаж байдаг гэнэ.
Түүгээр ч үл барам Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмаа зөрчин сонгон шалгаруулалт зарлахгүйгээр олон хүнийг ажилд авсан бөгөөд өдгөө нийт ажилтнуудын 50 хувийг чөлөөлөх, оронд нь ирэх сонгуульд өөрт нь ажиллах хүмүүсээ компанийн мөнгөөр тэжээх далд санаархлаа ил хэрэгжүүлж эхэлсэн байна.
Тухайлбал, МХБ-ийн үндсэн дөрвөн хуульч өдөр тутмын ажлаа хэвийн явуулж байхад тэрээр биржийн дотоодод гаднаас хуулийн фирм байршуулжбайгууллагын дотоод мэдээллийг ашиглуулан, МХБ-ээр дамжуулан IPO хийсэн системийн нөлөө бүхий банкуудад тус хуулийн фирмээр дамжуулж тусгай үйлчилгээ үзүүлж буй ноцтой үйлдэл үргэлжилж байгааюм байна.
Түүнчлэн Б.Дөлгөөн НИТХ-ын сонгуульд өөрийнх нь сошиал сувагт видео, текст оруулж ажилласанбагийнхнаасаа биржид ажиллуулан цалинжуулж, ажилд орж амжаагүй нь биржийн ажилтан мэт дуртай цагтаа орж гардаг. Байгууллагын төсвөөр контент үйлдвэрлэхэд ашиглах, компьютер, тоног төхөөрөмж худалдан авахуулсан зэрэг Захирлуудын зөвлөлтэйгөөзөвшилцөлгүй шийдвэр гаргаж, хууль бус шийдвэрүүдээ хэрэгжүүлэхийг тушаадаг ашиг сонирхлын зөрчил нь дараах байдлаар үргэлжилж байгаа аж.
Үүнд: Тэрээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийг улс төрийн карьер ахих шат дамжлагаа гэж үзэн улс төрийн ашиг хонжоондоо хэрэглүүр болгон ашиглах болжээ.
Тухайлбал, Тэрээр МБХ-ийн сургалт, үйлчилгээ, мэдээллийн танхимд НИТХ-ын ээлжит хурлыг хуралдуулъя хэмээн сэтгэж, Яармаг руу нүүсэн тус байгууллагын холбогдох ажилтнуудад яршиг төвөг удан, тоног төхөөрөмжийг нь зөөлгөн авчруулж, нэг өдрийн хурлыг биржид явуулсан байдаг ба энэ тухай мэдээ нь НИТХ-ын пэйж хуудас болон, өөрийнх ньсошиал сувагт “бахархалтайгаар” нийтлэгдсэн байна.
Эх сурвалж https://www.facebook.com/share/p/1GA9Vgzgky/
Тэр ч бүү хэл Б.Дөлгөөн нь “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэгчээр 2028 оны УИХ-ын сонгуульд СБД-т нэр дэвшинэ гэж ил цагаан зарлах болсон бөгөөд СБД-ийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг “Харвардын аялал-Боломж нэмэх хөтөлбөр” гэгчид бүртгэн, ирэх сонгуульд санал өгөх насныханд одооноос нөлөө үзүүлж, тэдгээрийг МХБ-ийн байранд хүлээн авч, уулзалт зохион байгуулж буй нь сонгогчдын сэтгэл зүйд арилжааны арга маягаар (санал худалдан авах)манупиляци хийж буй үйл явц илэрхий ажиглагдаж байна. (Манипуляторууд аливаа нэг агуулгын талаарөөрийн гэсэн үзэл санаа, итгэл үнэмшил сууж амжаагүй хүмүүст зөн совин, бодит байдалдаа эргэлзтэл толгой нь эргүүлдэг)
Түүнчлэн хамаарал бүхий этгээдүүдээ биржийн мөнгөөр цалинжуулах цар хүрээгээ улам тэлэхийг санаархаад зогсохгүй, зөвхөн өөрийн зураг, сошиал хаягууд, НИТХ-ын төлөөлөгчийн хувиар иргэдтэй холбогддог утасны дугаарыг байршуулсан сонгуулийн формат бүхий дараах олон мянган зурагт хуудсыг мөн Биржийн бизнес төлөвлөгөөнд тусган “Хөрөнгийн зах зээлийг олон нийтэд сурталчлах”-д төсөвлөсөн мөнгөнөөс хэвлүүлж тараагаад, үлдэгдлийг биржийн 1 давхарт эрээ цээргүй байршуулсныг ажлын шугамаар орж гарсан хөрөнгийн зах зээлийн мэргэжлийноролцогчид гайхаж, шүүмжлэн, элэглэх болжээ.
Энэ бүхнээс харахад түүний улс төрийн нүүдэл ичгүүр сонжуургүй эртэдсэн төдийгүй, хэт яарсан сэтгэл хөдлөл нь биржийг ирэх сонгуульд нэр дэвших шат дамжлагаа болгон, тус байгууллагын нэрээр background хийх, CV-гээ баяжуулах л хэлбэр төдий гэж ойлгогдон, биржийн нийт хамт олны итгэл, үнэлэмжэргэж сэргэхээргүй унтраасан бололтой. Биржийн нийт ажилтнуудын амьдралын баталгаа эргэлзээтэй, ажлын байрандаа сэтгэл зүйн ая тух алдагдсан, стресс давамгайлсан нөхцөл байдалтай байгаа аж.
Одоо танаас асууя.
Монголын хөрөнгийн бирж сонгуулийн штаб болсон нь зүгээр үү???
СЭТГЭГДЭЛ БИЧИХ