Дэлхийн бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд хэвлэгдлээ

img

 

Английн философич Том Батлэр-Боудоны “Бизнесийн сонгодог 50 бүтээл” номыг Эдийн засгийн ухааны доктор Ч.Отгочулуу тоймлон орчуулж, Нэпко хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлж, олны хүртээл болгоход бэлэн болгожээ. Тус номыг ЭЗБӨЧСТ-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан редакторлосон байна. Энэхүү номыг орчин үеийн бизнесийн сэтгэлгээ, удирдлага, инновац, стратеги, нийгмийн хариуцлагын талаарх шилдэг үзэл баримтлал, туршлагыг нэгтгэсэн онцгой бүтээл гэдгийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрдөг аж.

Үнэн хэрэгтээ, бизнес гэдэг нь эрсдэл, сорилт, сэтгэлгээ, шаргуу хөдөлмөр зэргийн хослол бөгөөд улс үндэстний эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгүүр гэдгийг энэ номд онцгойлон өгүүлжээ. Тус номоос:

• Энтрепренер гэж хэн болох, тэдний үүрэг ямар чухал болохыг

• Амжилттай менежмент гэдэг нь зөвхөн удирдагчийн авьяас бус, бүтээлч системтэй шууд холбоотойг

• Инновац ба шинэчлэл байхгүй бол бизнес зах зээлээс шахагддаг хатуу үнэнийг

• Өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг удирдагч нар хэрхэн дэлхийн хамгийн баян, нөлөө бүхий хүмүүс болсон тухай

• Стратегийн сэтгэлгээ зах зээлд тогтвортой байр суурь эзлэхэд ямар ач холбогдолтойг

• Нийгэмд буяны сэтгэлээр ханддаг, бусдад зам нээдэг бизнесийн манлайлагчдын тухай бодит түүхүүдийг шимтэн унших болно.

Дэлхийн шилдэг энэ бүтээл нь зөвхөн бизнес эрхлэгчид, сонирхогчид бус, шийдвэр гаргагчид, өөрийгөө хөгжүүлэхийг зорьсон хүн бүрд зориулагджээ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ