ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧИД, ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООДОД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НЭРЭМЖИТ ШАГНАЛАА ГАРДУУЛЛАА

2023-2024 оны хичээлийн жилд олон улсын 7 төрлийн олимпиадад 31 суралцагч оролцсоноос 23 суралцагч медаль, шагналт байранд шалгарч байсан бол 2024-2025 оны хичээлийн жилд олон улсын 8 төрлийн олимпиадад 38 суралцагч оролцохоос 7 төрөлд 35 суралцагч оролцож 23 суралцагч медаль, шагналт байранд шалгарсан бахдам амжилтыг үзүүлээд байна.
Оюун ухаан, хичээл зүтгэлээ дайчлан суралцаж, олон улсын олимпиадад авьяас билиг, мэдлэг боловсрол, ур чадвараа сорин амжилтын эзэн болж, эх орноо дэлхий дахинаа сурталчлан таниулж олон улсын олимпиадаас медаль хүртсэн суралцагчид болон суралцагчдаа амжилттай бэлтгэсэн олимпиадыг зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэрэмжит шагналаа гардууллаа.
Олон улсын Математикийн 66 дугаар олимпиад Австрали Улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотноо 2025 оны 07 дугаар сард зохин байгуулагдаж, Монгол улсаа төлөөлөн оролцсон математикч хүүхдүүд 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медалийн эзэн болж бахдам амжилтыг үзүүлсэн.
Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн суралцагч Арвисын Ивээл, Алтан медаль
Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн суралцагч Сонорын Манлай, Мөнгөн медаль
Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ-Үе” сургуулийн суралцагч Батлхагвын Тэнүүнсайхан, Мөнгөн медаль
Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн суралцагч Баярын Бэлгүтэй, Мөнгөн медаль
Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн суралцагч Даваадоржийн Хүслэн, Хүрэл медаль
Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн суралцагч Болдбаатарын Төвшиндалай, Хүрэл медаль;
Олон улсын Газарзүйн 21 дүгээр олимпиад 2025 оны 07 дугаар сард Тайланд улсын нийслэл Банкок хотод зохион байгуулагдаж, Монгол улсаа төлөөлөн оролцсон суралцагчид хос хүрэл медалийн эзэн болсон амжилтыг үзүүлсэн.
Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ-Эрин” сургуулийн суралцагч Норовсүрэнгийн Нараа, Хүрэл медаль
Нийслэлийн ерөнхий боловсролын “Гёте” сургуулийн суралцагч Аянбекийн Амина, Хүрэл медаль;
Олон улсын Химийн 57 дугаар олимпиад 2025 оны 07 дугаар сард Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдаж, Монгол улсаа төлөөлөн оролцсон дөрвөн суралцагч 4 мөнгөн медалийн эзэн болж химийн шинжлэх ухааны ололт амжилтаа бататгасан.
Нийслэлийн ерөнхий боловсролын “Орчлон” сургуулийн суралцагч Анарын Амартүвшин, Мөнгөн медаль
Нийслэлийн ерөнхий боловсролын “Орчлон” сургуулийн суралцагч Батсуурийн Номин-Ундрах, Мөнгөн медаль
Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургуулийн суралцагч Бямбадорж Мэндбаяр, Мөнгөн медаль
Нийслэлийн ерөнхий боловсролын “Бага тэнгэр” сургуулийн суралцагч Мөнхбаатарын Одгэрэл, Мөнгөн медаль;
Олон улсын Физикийн 55 дугаар олимпиад Франц Улсын нийслэл Парис хотод 2025 оны 07 дугаар сард зохион байгуулагдаж, Монгол улсаа төлөөлөн оролцсон суралцагчид 2 мөнгө, 3 хүрэл медалийн эзэн болсон амжилтыг үзүүлсэн.
МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн суралцагч Гүрбазарын Батбаяр, Мөнгөн медаль
МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн суралцагч Эрхэмбаярын Ичинбат, Мөнгөн медаль
Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн суралцагч Мөнхтулгын Мөнх-Оргил, Хүрэл медаль
Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн суралцагч Ганболдын Азжаргал, Хүрэл медаль
Нийслэлийн ерөнхий боловсролын “Абсолют-Элит” сургуулийн суралцагч Дэлгэрсайханы Энхтөгс, Хүрэл медаль;
Олон улсын Биологийн 36 дугаар олимпиад 2025 оны 07 дугаар сард Филиппин улсын нийслэл Манила хотод зохион байгуулагдаж, Монгол улсаа төлөөлөн оролцсон суралцагчид 1 хүрэл медаль, 1 тусгай байрын эзэн болсон амжилтыг үзүүлсэн.
Нийслэлийн ерөнхий боловсролын “Орчлон” сургуулийн суралцагч Анарын Амартүвшин, Хүрэл медаль
Нийслэлийн ерөнхий боловсролын “Монгол тэмүүлэл” сургуулийн суралцагч Санчигдоржийн Сансармаа, Тусгай байр;
Олон улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиад Болив Улсын Сукре хотод 2025 оны 08 дугаар сард зохион байгуулагдаж, Монгол улсаа төлөөлөн оролцсон суралцагчдаас 1 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн.
Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт-Эрдэм” сургуулийн суралцагч Чинбатын Ирмүүн, Хүрэл медаль
Хиймэл оюуны олон улсын хоёрдугаар олимпиад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотод 2025 оны 08 дугаар сард зохион байгуулагдаж, Монгол улсаа төлөөлөн оролцсон суралцагчид 2 хүрэл медаль, 1 тусгай байрын эзэн болсон амжилтыг үзүүлсэн.
Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт-Эрдэм” сургуулийн суралцагч Чинбатын Ирмүүн, Хүрэл медаль
Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюунлаг” сургуулийн суралцагч, Сугаррагчаа Хангэрэл
Нийслэлийн ерөнхий боловсролын “Хобби” сургуулийн суралцагч Үнэнтөгс Эрхэс, Тусгай байр;
СЭТГЭГДЭЛ БИЧИХ