“2025 Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдана

Монгол улс БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулсан улам илүү өргөн цар хүрээтэй тоглолт, үзүүлбэр бүхий соёлын наадам болно.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Улаанбаатар хоттой хамтран 2025 оны 9 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд (Бямба, Ням гараг) Сүхбаатарын талбайд “2025 Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Солонгосын соёлын өдрүүд арга хэмжээ нь 2015 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн бөгөөд тус арга хэмжээ нь Монгол иргэдэд Солонгосын соёл урлаг, хоол хүнс, төрөл бүрийн бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, улмаар Солонгосын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, хоёр орны хоорондын соёлын харилцааг идэвхжүүлэх зорилготой арга хэмжээ юм.
Монгол улс БНСУ -ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд “2025 Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээний хүрээнд “үзүүлэх тоглолт”, “оролцоо” гэсэн хоёр гол сэдвийн дор хүрэлцэн ирж сонирхож буй иргэдэд таван мэдрэхгүйгээрээ мэдрэхүйц төрөл бүрийн сонирхолтой хөтөлбөрүүдийг толилуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Урд өмнөхөөс илүү өргөн цар хүрээнд зохион байгуулагдах энэ оны арга хэмжээнд Солонгосыг төлөөлөх 6 төрлийн урлагийн тоглолт болох таеквондо, уламжлалт бүжиг, үндэсний хөгжмийн тоглолт, фьюжн хөгжмийн тоглолт, K-POP бүжгийн үзүүлбэрүүдийг толилуулж, хоёр өдрийн турш нийт 22 үзүүлбэрийг толилуулах юм.
Мөн өдөр бүр K-POP дуучид тайзнаа гарч, Монгол фенүүддээ зориулан томоохон хэмжээний концерт толилуулахаар бэлдэж байгаа ба Монгол-Солонгосын соёлын солилцооны уур амьсгалыг улам тодотгон харуулах болно.
Түүнчлэн энэ удаагийн арга хэмжээнд Солонгосын орон нутгийн засаг захиргааны төлөөлөл болох өмнөд Жолла мужаас тусгайлан оролцож тухайн бүс нутгийн ААН-үүдийн онцлог бүтээгдэхүүнүүдийг танилцуулахаас гадна K-FOOD, K-BEAUTY-хэсгүүдээс зохион байгуулах төрөл бүрийн арга хэмжээнд хүрэлцэн ирж сонирхож буй иргэд биечлэн оролцох боломжийг бүрдүүлэх юм.
Мөн арга хэмжээний үеэр “Хэн хурдан идэх вэ” тэмцээн болон уламжлалт тоглоомын ( дагжи, цагариг шидэх гэх мэт) гэх мэт сонирхолтой хөтөлбөрт оролцох боломжтой.
Энэ жилийн арга хэмжээнд оролцсон оролцогчдод төрөл бүрийн гарын бэлэг гардуулах тул та бүхэн өргөнөөр ирж оролцоно уу.
“Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны вэб хуудас болон Фэйсбүүк хуудсан дахь ‘2025 KOREAWEEK’ хэсгээс авах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ