МОНГОЛ УЛС, ХБНГУ ХАМТРАН БОДЛОГЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЧАДАВХАА БЭХЖҮҮЛНЭ

img

 

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Хөгжлийн үнэлгээний хүрээлэнгийн төлөөлөгчид хатагтай Сабине Палмроитер, ноён Дирк Хоффманн нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр байгууллагын хооронд энэ оны 7 дугаар сард байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийг хэрэгжүүлэх эхний алхам болгон, хөгжлийн төсөл, бодлогын үнэлгээний чиглэлээр хоёр өдрийн сургалт, семинар зохион байгуулах талаар тохиролцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлд мэдээлэл солилцлоо.

 

Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, ХБНГУ-ын Хөгжлийн үнэлгээний байгууллага (DEval) болон Монголын үнэлгээний холбоо хамтран “Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-ийг тогтоох үнэлгээг амжилттай зохион байгуулж, үр дүнг танилцуулсан.

Монгол Улс Ази тивээс анх удаа энэхүү индексийг тогтоолгож байгаа нь онцлох үйл явдал юм. Энэхүү индекс нь үнэлгээний чадавхын суурь түвшинг тодорхойлж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйг нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургалт, зөвлөмж авах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Засгийн газар хөгжлийн бодлогын үр дүнг бодитой үнэлж, цаашдын бодлогоо оновчтой тодорхойлж хэрэгжүүлэхэд анхаарч, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Олон улсын үнэлгээний цогц систем (DME)-ийг хөгжүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгох” зорилтыг тусгасан.

Энэхүү индексийг тогтоосноор үнэлгээний тогтолцоог бэхжүүлж, хөгжлийн бодлогын үр дүн сайжирч, улмаар Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжих, дотоод болон гадаадын хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Angel:
I get paid over (90$ to 500$ / hour ) working from home with 2 kids at home. I never thought I would be able to do it but my best friend earns over $22000 a month doing this and she convinced me to try. it was all true and has totally changed my life... This is what I do, check it out by Visiting Following web.... . HERE——————————————⊃⫸ Www.Cash43.Com
2025-10-23
BLANK ATM CARD, WhatsApp: +19793621437:
GET RICH WITH BLANK ATM CARD, Whatsapp: +19793621437 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so many testimony about how Dark Web Online Hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich {DARKWEBONLINEHACKERS@GMAIL.COM} I email them also and they sent me the blank atm card. I have use it to get 500,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. Dark Web is giving out the card just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of atm programmed card which runs in automatic mode. You can also contact them for the service below * Western Union/MoneyGram Transfer * Bank Transfer * PayPal / Skrill Transfer * Crypto Mining * CashApp Transfer * Bitcoin Loans * Recover Stolen/Missing Crypto/Funds/Assets Email: darkwebonlinehackers@gmail.com WhatsApp: +19793621437
2025-10-09
Зочин:
Эрх мэдэлгуй сонин газар!!!
2025-09-17
Jimbeau:
Google pays $300 on a regular basis. My latest salary check was $8600 for working 10 hours a week on the internet. My younger sibling has been averaging $19k for the last few months, and he constantly works approximately 24 hours. I’m not sure how simple it was once I checked it out. This is my main concern................... Www.Cash43.Com
2025-09-14