“Шинэ Санаа Иннова” сургууль Баруун Австралийн сургалтын хөтөлбөрийн гэрчилгээгээ гардав

img

 

Мэдээллийн эхэнд сонирхуулахад SCSA хөтөлбөртэй “Шинэ Санаа Иннова” сургуулийн анхны ахлах ангийн сурагчид 2 жилийн дараа хос дипломтойгоор сургуулиа төгсөнө.

Төгсөгчид ATAR (Australian Tertiary Admission Rank) шалгалт өгөх эрхтэй болох юм. 

Өөрөөр хэлбэл “Шинэ Санаа Иннова”сургуульд суралцаж, төгссөнөөрөө SCSA гэрчилгээ + ATAR эрхтэй болно гэсэн үг. 

Боловсролын сайд П.Наранбаяр Шинэ Санаа Иннова сургуульд гэрчилгээг нь гардуулж өгөв. 

П.Наранбаяр: SCSA бол дэлхийн шилдэг хөтөлбөрүүдийн нэг. Энэ хөтөлбөрийг эх орондоо нутагшуулах гэж буйд баяртай байна. Зөвхөн англи хэл бус хүүхдийг олон талаас нь хөгжүүлдэг хөтөлбөр юм. Монгол хүүхэд хөгжих ёстой. 

Монгол хүүхдүүд дэлхийн хаана ч өрсөлдөх боломжтой, хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших шинэ гарц нээгдээд байна. Энэ бол Баруун Австралийн Боловсролын Гэрчилгээ хөтөлбөрийг хэрэгжүүлж буй “Шинэ Санаа Иннова” сургууль юм. 

SCSA хөтөлбөр нь Баруун Австралийн ахлах сургуулийн албан ёсны гэрчилгээ бөгөөд Австрали болон олон улсад хүлээн зөвшөөрөгддөг билээ. Монголд энэ хөтөлбөрөөр суралцсан хүүхдүүд зөвхөн Монголын боловсролын системээр хязгаарлагдахгүй, шууд олон улсын их, дээд сургуулиудад өрсөлдөх боломжтой гэдгээрээ хамгийн том давуу тал юм. 

SCSA хөтөлбөрийн онцлох давуу талууд:

 • Олон улсын боловсролын баталгаа – 

Баруун Австралийн боловсролын хөтөлбөр нь АНУ, Англи, Канад, Сингапур, Хонконг зэрэг дэлхийн 40 гаруй улсад хүлээн зөвшөөрөгддөг.

 • Их сургуульд шууд элсэх боломж – Австралийн их сургуулиудад Foundation буюу нэмэлт жил хийх шаардлагагүйгээр шууд элсэх давуу талтай. Энэ нь эцэг эхийн зардлыг хэмнэхээс гадна хүүхдүүд цаг хугацаагаа алдахгүйгээр шууд мэргэжлийн чиглэлдээ суралцдаг.

 • Англи хэлний өндөр түвшин – Бүх хичээл Англи хэл дээр явагддаг тул хүүхдүүд академик түвшний англи хэл эзэмшиж, IELTS, TOEFL зэрэг шалгалтад өндөр оноо авах боломжтой.

 • Өргөн сонголттой хичээл, мэргэжлийн чиглэл – Хүүхдүүд өөрийн авъяас, сонирхолд нийцсэн хичээлүүдийг сонгож, мэргэжлийн чиг баримжаагаа эртнээс тодорхойлох боломжийг олгодог.

 • 21-р зууны ур чадваруудыг төлөвшүүлнэ – Шүүмжлэлтэй сэтгэхүй, бүтээлч байдал, бие даан суралцах, хамтын ажиллагаа зэрэг чадваруудыг эзэмшсэнээр хүүхэд зөвхөн боловсролын бус амьдралын олон салбарт өрсөлдөх чадвартай болно.

Яагаад таны хүүхэд SCSA хөтөлбөр хэрэгжүүлж буй “Шинэ Санаа Иннова” сургуульд суралцах ёстой вэ?

Энэ бол таны хүүхдэд зөвхөн сургуулийн боловсрол бус, дэлхийн иргэн болох үүд хаалгыг нээж өгдөг хөтөлбөр юм.

• Дэлхийд нээлттэй диплом

Таны хүүхэд Монголдоо төгссөн ч Австрали, Англи, АНУ, Канад зэрэг дэлхийн шилдэг их сургуулиудад шууд өрсөлдөх эрхтэй болно. Энэ бол олон улсын боловсролын алтан түлхүүр.

• Цаг хугацаа, зардлын хэмнэлт

Австралийн их сургуулиудад Foundation жил хийх шаардлагагүй тул хүүхэд тань нэг жилээр түрүүлж мэргэжлээ сонгож, карьерын замаа эхлүүлнэ.

• Англи хэлийг төрөлх хэл шигээ эзэмшинэ

Хичээл бүр англи хэл дээр явагддаг учраас хүүхэд зөвхөн IELTS-ийн оноо авах бус, академик түвшинд англиар сэтгэж, бичиж, харилцаж чаддаг болно.

• 21-р зууны ур чадварууд SCSA нь хүүхдэд шүүмжлэлтэй сэтгэх, бүтээлчээр асуудал шийдэх, бие даан суралцах, багаар ажиллах чадварыг төлөвшүүлдэг байна. Энэ чадварууд хаана ч, ямар ч мэргэжилд хамгийн их үнэ цэнтэйд тооцогддог.

• Авъяас, сонирхолд нь нийцсэн сургалтууд

Хүүхэд өөрийн мөрөөдлийн чиглэлээ эртнээс тодорхойлж, хүссэн хичээлүүдээ сонгон суралцах боломжийг олгодог байна. Ингэснээр зөвхөн шалгалтын оноо биш, өөрийн хүсэл тэмүүлэлдээ нийцсэн боловсролыг таны хүүхэд эзэмшинэ гэсэн үг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ