ШШГЕГ: УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Т.АЮУРСАЙХАНЫГ СУЛЛАХГҮЙ

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн асан "Т.Аюурсайханыг өнөөдөр магадлангаар суллана" гэх мэдээлэл гарсан. Тэгвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас уг мэдээллийг няцаасан бөгөөд Т.Аюурсайханыг магадлангаар суллахгүй гэлээ.
Эргэн сануулахад УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нь "Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт буруутгагдсан бөгөөд шүүхээс түүнд 2.6 жил, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5.9 жилийн хорих ял оноосон байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ