Үс засуулбал өлзийтэй сайн

img

 

2025-09-18, Пүрэв гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 27

Аргын тооллын: 2025-09-18, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 06:33-18:59

Үс засуулбал: Өлзийтэй сайн.

Аргын тооллын 9 сарын 18, Бархасвадь гараг. Билгийн тооллын 27, Үнэг одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 6 цаг 33 минутад мандан, 18 цаг 59 минутад жаргана.
Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ