Улаанбаатарт +15...+17 хэм байна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -5...-10 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1...-4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0...-2 градус хүйтэн, бусад хэсгээр +3...+5 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө +14...+16 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ