Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

img

 

2025-09-25, Пүрэв гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 4

Аргын тооллын: 2025-09-25, Пүрэв гараг

Наран ургах шингэх: Өдрийн наран 6 цаг 43 минутад мандан, 18 цаг 45 минутад жаргана.

Үс засуулбал: Бие эрхтний, хүч сайжирна.

Аргын тооллын 9 сарын 25, Бархасвадь гараг. Билгийн тооллын 4, Салхины эх одтой, улаагчин тахиа өдөр. 
Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ