Д.Амарбаясгаланг Улсын дээд шүүх батламжлах уу?

img

 

Өнгөрөгч амралтын өдрөөр улстөрийн ууган хүчин МАН-ын ээлжит бус бага хурал болж өндөрлөлөө. МАН-ын дотоод хагарал гүнзгийрч, амь тавихын даваан дээр Дашзэгвийн Амарбаясгаланг юутай ч МАН-ын 31 дэх даргаар сонгов.  Хэдийгээр намын дүрмээрээ Ерөнхий сайд намын дарга болно гэсэн хатуу заалт үгүй ч өнгөрсөнд уламжлагдаж ирсэн улстөрийн тогтсон соёлоор Г.Занданшатар намын дарга болох учиртай. Гэсэн ч Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сонгуулиар намдаа ялалт авчирсан нь үнэн. Тиймдээ ч намын даргын суудлаа тийм амар өгчих нь түүнд хэтэрхий гомдолтой нь мэдээж. Тиймдээ ч ах нарынхаа дургүйг хүргэж Ерөнхий сайдын болон намын даргын суудлаа өгөхөөс аргагүйдсэн Л.Оюун-Эрдэнийн хувьд Д.Амарбаясгалан хамгийн боломжит хувилбар учраас МАН дотроосоо шатаж, түймэрдэхийн наагуур энэ бүхнийг түр намжаав.

Гэхдээ, МАН-ын шинэ даргын бүртгэл Улсын дээд шүүх дээр гацаж мэдэхээр нөхцөл үүсээд буй.

  1. Бага хурлын тооллогын комисс журам гаргах ёсгүй ч дахин санал хураах журам гаргасан
  2. Бага хурлын ирцийг анхны байдлаар тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл хуралдаан эхлэхэд ирцээ бүртгүүлсэн 479 төлөөлөгчөөр тогтоох ёстой. Гэтэл орон нутгаас ирсэн гишүүд хурлаа хаяж гарснаас үүдэн бага хурлын гишүүдийг дахин тоолж 321 хүнээс санал авч тоолсон нь дүрэм зөрчсөн үйлдэл.
  3. Аль нэг нэр дэвшигч нь 3/2-ын санал авч байж намын дарга болох дүрэм бий. Гэтэл хэн ч ийм санал аваагүй. Журам гаргаж дахин санал авсан гэх ч дүрмээс давсан журам гэж байх ёсгүй.
  4. Намын даргын орон гарсан тохиолдолд албажуулж дараагийн даргыг сонгох ёстой. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ өргөдлийг албажуужаагүйгээр дараагийн хүнийг сонгожээ.

Энэ бүхнээс үүдэн Д.Амарбаясгаланг МАН-ын дарга болсон гэж үзэх боломжгүй нөхцөл үүсээд байна. Одоо түүнийг намын их хуралдаа танилцуулж албажуулах ёстой бөгөөд их хурал нь хүлээж авахгүй байх магадлал өндөр. Тэгвэл дахин сунгаа явуулна. Энэ үед ах намын улстөрийн нүүдэл хаашаа ч эргэж мэдэх юм. Их хурал нь батламжиллаа гэж бодъё. Гэсэн ч дээр дурдсан үндэслэлүүд нь Улсын дээд шүүхийн өмнө Д.Амарбаясгаланд тоом тээг болох магадлалтай. Ямартаа ч  ч энэ бүхэн МАН-ын дотоод асуудлаас хэдийнэ хальж, төрийн институцүүдийн хараат бус, хууль дээдлэх зарчмыг шалгах сорилттой нүүр тулах нь ээ.

МАН-ын шинэ дарга хэмээгдэж буй Д.Амарбаясгалан өмнөх даргынхаа тамгыг дүрмийн дагуу аваагүй гэх асуудал хуулийн хувьд багагүй асуудал дагуулах нь нэгэнт тодорхой болж байна. Харин улстөрийн хүрээнд МАН-ын дараагийн жинхэнэ дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын хүн гэх ‘’бор шувуу’’ төрийн ордонд жиргэж эхэллээ. Г.Занданшатар ба түүний нөхөд ч энэ бүхнийг тооцоолоогүй биш. Тэд аль хэдийнэ Улсын дээд шүүх Д.Амарбаясгаланг батламжлахгүй байх хувилбарыг мэдэж байсан. Юутай ч МАН-ын даргын асуудал хэсэгтээ л ''зовлон'' болж мэдэхээр байна. 

Үүнээс ч ноцтой нь,

Өнгөрсөнд болж өрнөсөн Д.Амарбаясгалан, Б.Энхбаяр нарын хов живийн дуэль хэн нь төрд үнэнч биш хэн нь тэжээгчдээ үнэнч, хэний хов илүү үнэмшилтэй байж, олон нийтийн анхаарлыг сарниулж чадах вэ гэдэг дээр л гол тоглолтоо хийж гэж харагдсан. Тэдэнд үзье гэсэн ч дэлгэх баримт байгаагүй нь туршлагатай улстөрчдийн хувьд дэндүү гоомой зарим зүйлсэд нь хүн итгэхэд ч бэрх байв. Гэхдээ нэгнээ улстөрийн зорилгоор намнахын тулд хүний аминд тулсан мэтээр ярихдаа хэд хэдэн ноцтой зүйлс яригдсаны нэг нь бусдад ял зэм оноох нь хууль шүүхийнхэний биш эрх баригч намын дарга нарын ширээн дээр цайны хачирт яригддаг гэдгийг аль аль нь хэлчихсэн. Тэдний ярьсан зүйлсийг зүгээр л хов мэтээр өнгөрөөх биш хууль хяналтын ширээн дээр үнэн мөнийг тогтоолгох ёстой асуудал мөн. Тэгээд ч энэ бүх үнэн худал нь ялгагдахгүй хардлага, хов живээр төр залуурдах учиргүй. УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй бүрэн эрх гэдэг хамгаалалт дор юу дуртайгаа бурж, хэн дуртайгаа гүтгэж болдог гэсэн ойлголт хэдийнэ суурьшжээ. Энэ бол үндсэн хуульд заасан ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зарчмыг уландаа гишгэсэн үйлдэл. Хэрвээ УИХ-ын гишүүн төрийн индрээс мэдэгдэл хийж, иргэдийг эргэлзээнд автуулж, баримтгүй мэдээллээр нийгмийн сэтгэл зүйг хордуулж байгаа бол тэр нь улстөрийн хариуцлагаас гадна ёс зүйн ч биш хуулийн хариуцлага яригдах л учиртай юм. Төрийн өндөр албан тушаалтан гэдэг хуулийн гадуур хүн биш. Харин ч илүү өндөр шалгууртай, илүү ёс зүйтэй байх ёстой бөгөөд тэд ч энэ соёлд суралцах хэрэгтэйг нийгэм шаардаж буй...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

John:
HOW I RESTORED MY STOLEN BITCOIN WITH THE HELP OF THE HACK ANGELS RECOVERY AGENCY. I want to share my incredible experience with THE HACK ANGELS RECOVERY AGENCY. It’s really a testimony for me. I found myself in such a predicament not too long ago, having invested a significant amount of money in what I believed to be a promising platform, only to discover it was nothing more than a fraudulent scheme. I was defrauded of $1.6 million in Bitcoins. I learnt my lesson. I made every attempt to get my money back from them, but with no success. Eventually, a buddy who had gone through a similar situation suggested THE HACK ANGELS RECOVERY AGENCY. A recovery AGENCY. I got in touch with them via WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com ) And with their technical expertise. they were able to easily retrieve all of the money that had been stolen. I heartily suggest them to anyone experiencing a similar situation. They focus on individualized care and transparent communication, ensuring client support throughout the process.
2025-09-29