Яллагдагч Ц.Санжаачойпэлийг суллав

img

 

УИХ-ын гишүүн асан, “GEM групп”-ийн ерөнхийлөгч Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэлийг суллах шийдвэр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн гаргалаа.

Ингэснээр яллагдагч Ц.Санжаачойпэлийг өнгөрсөн бямба гарагт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас суллав.

Тэрбээр “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, “Таванбогд групп” ХХК-ийн эзэн Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, иргэн Л.Алтан-Очир нартай хамт өнгөрсөн долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө иргэн Д.Саяннямбууг зодож гэмтээсэн хэрэгт холбогдсон юм.

Яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох тухай өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авчээ. Улмаар түүнийг нь энэ сарын 22-нд хянан хэлэлцэх явцад хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан оролцогч нарын тайлбар, дүгнэлт зэргийг судалж үзээд яллагдагч Ц.Санжаачойпэлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл арилсан, цаашид түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжтой гэж шүүхээс дүгнэлээ. Тиймээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны есдүгээр сарын 27-ноос өөрчилж, мөн өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв” гэжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Цэрэнпунцаг архиар монголчуудыгаа хордуулж алж байгаа. Ер нь архи, пиво, вино, айргийн бизнес эрхэлж байгаа хүмүүс чөтгөрөөс долоондор.
2025-09-29
Angel:
Google pays $300 on a regular basis. My latest salary check was $8600 for working 10 hours a week on the internet. My younger sibling has been averaging $19k for the last few months, and he constantly works approximately 24 hours. I’m not sure how simple it was once I checked it out. . This is my main concern……………………………………. Www.Cash43.Com
2025-09-29